Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ


3-р сарын 16
17 цаг 54 минут

     Монгол улс харьцангуй залуу хүн амтай бөгөөд нийт хүн амын ойролцоогоор гуравны нэгийг 0–14 насны хүүхдүүд эзэлж байна. Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхэн Монгол Улсын ирээдүйн хөгжил, дэвшлийг тодорхойлох хамгийн чухал нөөц болохыг илтгэдэг. Тэднийг бага наснаас нь шинжлэх ухаанд сонирхолтой болгох, бүтээлч сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ санхүүгийн суурь ойлголт, зөв дадлыг төлөвшүүлэх нь ирээдүйд хариуцлагатай, бие даасан иргэн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой юм.

Төрийн банк хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох чиглэлд тогтмол анхаарч ажилладаг бөгөөд энэ онд “Эерэг дадал Ирээдүйн баялаг” уриан дор “Санхүүгийн соёл” үндэсний санаачилгыг хэрэгжүүлж байна. Тус санаачилгын хүрээнд Төрийн банкны Инкубатор төв, МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парктай хамтран хүүхэд, залуучуудын шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, онол болон туршилтыг хослуулсан практик сургалтаар дамжуулан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 13-ны Баасан гарагын 14:00 цагт Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн байранд зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн 69 дүгээр сургуулийн сурагчид оролцож, шинжлэх ухаанд суурилсан туршилт, танин мэдэхүйн сургалтад хамрагдлаа.

“Science Play” хөтөлбөрийн онцлог нь хүүхдүүдийг зөвхөн мэдээлэл сонсогч бус, харин өөрсдөө туршиж үздэг, асуулт асуудаг, шинэ зүйлсийг нээн ойлгодог идэвхтэй оролцогч болгоход чиглэж буйд оршиж байна.

Төрийн банк 2022 оноос эхлэн хүүхдэд санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2023, 2024 онуудад “Шилдэг санхүүгийн боловсрол олгогч банк”-аар шалгарч байсан. Түүнчлэн жил бүр дунджаар 60 гаруй мянган хүүхдэд санхүүгийн боловсрол олгодог бөгөөд 2025 онд улсын хэмжээнд 453 сургуулийн 71,469 хүүхдэд санхүүгийн боловсрол олгосон байна.

Цаашид Төрийн банк хүүхэд, залуучуудад чиглэсэн боловсролын санаачилга, хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн зөв мэдлэг, эерэг дадлыг төлөвшүүлэх замаар ирээдүйн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.

                                    Итгэл төгс-Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв1 минут 23 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно8 минут 1 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 19 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 24 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 20 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 26 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.