Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа


3-р сарын 16
17 цаг 59 минут

       Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Япон Улсын Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оюутнууд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Технологийн коллежтой (ШУТИС-КООСЭН) хамтран хэрэгжүүлдэг “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд ном, сурах бичиг хамтран орчуулах, хотын байгаль орчныг сайжруулахад мэргэжлийн чиглэлийн судалгаа хийх зорилготой Улаанбаатар хотод иржээ. Тус Мияконожо Технологийн коллежийн оюутнууд нь хот төлөвлөлт, архитектор зэрэг инженерийн чиглэлээр суралцаж байгаа бөгөөд уг сурагч солилцооны хөтөлбөр 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байгаа билээ.

Уулзалтын үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хот Япон Улсын хотуудаас хамгийн анх Мияаконожо хоттой 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найрамдалт харилцаа тогтоосныг онцолж, хоёр хотын хамтын ажиллагаа өдгөө 27 жилийн түүхтэй, тогтвортой түншлэлийн харилцаа болон хөгжиж ирсэн. Хоёр хотын харилцааны эхлэл 1998 онд Мияаконожо хотын дарга Улаанбаатар хотод айлчилснаар тавигдаж, улмаар 1999 онд найрамдалт хотуудын харилцааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Мияаконожо хотын сурагчдын шинэ мэдлэг, туршлагыг сонирхон судлах эрмэлзэл, өөрийн биеэр туршиж үзэх сониуч зан, багаар ажиллах чадварыг онцлон тэмдэглэж, энэ нь хоёр хотын ирээдүйн найрамдалт харилцааны бодит илрэл, баталгаа болж байна” гэв.

Цаашид Улаанбаатар болон Мияаконожо хотууд сурагч, оюутан солилцоо, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хүнс хөдөө аж ахуй, тогтвортой хөгжил, хотын удирдлага, инновац болон иргэдэд чиглэсэн үйлчилгээ зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр тэмдэглэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв31 минут 50 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно38 минут 28 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 50 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 57 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.