Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо


3-р сарын 16
18 цаг 07 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн даргатай Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын  санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Хаягдал ус боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байлаа.

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгч оролцлоо.

Тэрбээр Монгол Улс, АНУ-ын ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг болсон энэ бүтээн байгуулалтад оролцсон дотоод, гадаадын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, эрдэмтэн судлаач, хамт олонд төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Сангийн сайд,  Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар товчлуур дарж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим шоо метр буюу нийслэлийн нийт усны хэрэглээний 24 орчим хувийг газрын доорх усны эх үүсвэрээс авдаг. Үүний 18 сая шоо метр усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг юм.

Тэгвэл энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ.

Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх юм.

Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг.

Цаашид үйлдвэрийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, үр өгөөжийг дээшлүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнэ, тариф тогтоох, үйлдвэрлэлийн бохирдлыг бууруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр  Засгийн газар, яамд, Зохицуулах хороод болон нийслэл хот анхаарах шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.

Мөн уул уурхай, автозам, дэд бүтцийн томоохон төслүүд, хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам, талбайн угаалга зэрэгт дахин боловсруулсан ус ашиглахыг уриаллаа.

АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, “Усны компакт гэрээ нь Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломж олголоо. Дахин боловсруулсан усны найдвартай эх үүсвэр нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах таатай хөрс, дэд бүтэц болж байна. Олон сорилттой тулгарсан ч манай хоёр улсын инженер, мэргэжилтнүүдийн авьяас чадвар, туршлагыг нэгэн зорилгод чиглүүлбэл бид юунд хүрч чадахыг батлан харууллаа” гэлээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг БНФУ-ын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компани боловсруулжээ.

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд ирэх тавдугаар сард Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн ашиглалтад оруулна.Хаягдал ус боловсруулах болон Ус гүн цэвэршүүлэх хоёр үйлдвэр  нийслэлийн ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлж, газрын гүний цэвэр усны нөөцийг хэмнэх, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ.

Мөн Улаанбаатар хот өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болоход чухал ач холбогдолтой юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ56 минут 12 секундын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 1 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.241 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 4 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 17. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.