Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна


3-р сарын 16
18 цаг 19 минут

     -ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ-

Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тус тэмцээний оролцогчдод илгээлт явууллаа.

Дэлхийн шатрын холбоо 2026 оны зорилтоо “Шатрыг боловсролд” хэмээн тодорхойлсон. Монгол Улсын Засгийн газраас шатрыг мэргэжлийн спортын түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгааг илгээлтэд дурджээ.

Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тууштай дэмжиж, амжилт гаргаж байгаа тамирчдыг шагнаж урамшуулах, дотоод, гадаадын тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангах, эх орондоо олон улсын нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах, түүнд тамирчид, багш, дасгалжуулагчдыг оролцуулан туршлага эзэмшүүлэх, мэдлэг чадварыг өсгөх, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний тоог нэмэх, өсвөрийн болон оюутан залуучуудын шигшээ багийг байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэжээ.

Ерөнхий сайд “Өвөг дээдсээс уламжлан ирсэн, “шатар” хэмээх оюуны их спортыг сонирхон хичээллэж, оюун сэтгэлгээ, бодол ухааны гайхамшгийг эзэмшин эх орон, эцэг эхийнхээ нэр төрийг өндөрт өргөж, тив, дэлхийн ухаантнуудтай эн тэнцүү өрсөлдөн тэмцэлдэж, амжилт гаргаж байгаа, Монгол Улсын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд мянгуулаа шалгаран оролцож буй бяцхан иргэдээрээ бахархаж байна” гэжээ. Мөн үр хүүхдээ, шавь нараа энэ агуу спортод дур сонирхолтой болгон хичээллүүлж, уйгагүй хөдөлмөр, хөрөнгө хүчээ зориулан зүтгэж байгаа эцэг, эхчүүд, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлжээ.

Тэмцээнд оролцож буй өсвөрийн тамирчдын дунд олон улсын мастер, олон улсын шатрын холбооны мастер, дэд мастер, Монгол Улсын шатрын спортын дэд мастер зэрэг цолтой тамирчид 50 гаруй байгаа нь тэмцээний нэр хүнд, өрсөлдөөн өндөр болохыг илтгэж байна.

Манай улсын хүүхэд, багачуудын дунд шатрын спорт эрчимтэй хөгжиж, дотоодын болон тив, дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байна. Өнгөрсөн 2025 онд Сурагчдын дэлхийн аварга шатарчин 2, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтан 2, Ази тивийн сурагчдын аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 14, Зүүн Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 10 гаруй тамирчин тодорч, 11 настай хүү шатрын түргэн тоглолтын Улсын аварга болжээ. Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд манай сурагчид багаараа тэргүүн байр эзэлжээ.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 1 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 5 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 7 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 17. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.