О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу


3-р сарын 16
21 цаг 11 минут

       Хаврын улс төр намрынхаас ч халуун болж мэдэх үйл явдлууд өрнөж эхэллээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Галаар битгий наадаарай. Би үндэсний хэмжээний тэмцэлд уриалж чадна шүү. Надад нэг хувийн ч айдас байхгүй” гэж дурдсан. Харин түүний дараа УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа “ТЕГ надад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ чинь Засгийн газрын харьяа байгууллага биз дээ” гэж ярьсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү, Х.Булгантуяа Г.Занданшатарын Засгийн газар болон Үндсэн хуулийн Цэц, хууль хяналтын байгууллага тийш “сум” тавьсан медиа улс төрөө ийнхүү идэвхжүүлэв. Харин тэр хооронд хотын мэр Х.Нямбаатар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай дайтаж, өнөөдөр (2026.03.16) Ерөнхий сайдын өрөөнд халз туллаа. Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан хоёр нэгэн цагт зүү орох завсаргүй найзууд явцгаасан. Харин одоо Х.Нямбаатар Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс Э.Бат-Амгалангаар дамжуулж, Г.Занданшатарын Засгийн газар, бүр цаашилбал МАН руу шидсэн чулуу төдийхөн болоод байна. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Э.Бат-Амгаланг ноцож, Засгийн газар, МАН-ыг харлуулах даалгавартай шинэ цагийн “Терминатор” болов.

УИХ-ын дарга Н.Учрал хаврын чуулганы нээлтийн үеэр “Нийт 81 хуралдаанаас ердөө 19 хуралдаанд суусан гишүүн ч байна” гэсэн нь Х.Баттулга. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентад ёс зүйн хувьсгал хийж, үндэсний эв нэгдлээ эрхэмлэхийг сануулсан нь Х.Баттулгад таалагдаагүй бололтой. Сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэр ямар реакци гаргасныг ажиглав уу. “Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй” гэсэн... Х.Баттулга ийн хэлсний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл камерийн өмнө гарч ирэв. О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Б.Жаргалан тэргүүтэй “Жэнко” бригадынхан энэ үеэр “Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдэв. Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа нар ар араасаа онилсон байтай, оноосон сэдэвтэй гарч ирж ярилцлага өгсний дараа Х.Баттулга “У.Хүрэлсүхийн хуулийн төслийг дэмжихгүй” гэлээ. Түүний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл Н.Учралаар Г.Занданшатарыг цохиж унагах утга бүхий улс төрийнхөө оршлыг хэллээ.   

Хаврын чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны хэргээр шүүгдсэн Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр Н.Алтанхуяг, Х.Баттулга, О.Цогтгэрэл нарт хүнд цохилт болсон нь тодорхой. Учир нь Х.Баттулга болон О.Цогтгэрэл, Д.Дорлигжав тэргүүтэй UBS-ийнхэн Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхээр хүчээ төвлөрүүлж байсан юм. Гэвч Н.Алтанхуяг шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоноос хасагдлаа. Тиймээс Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар МАН-аас хариугаа авахаар шийдэж, УИХ-ын дарга Н.Учралыг онилсон хэрэг. Харамсалтай нь “Хойд талын хар овоохой”-оос Н.Учрал руу О.Цогтгэрэлээр шидүүлсэн “чулуу” байндаа туссангүй. Учир нь намын дарга УИХ-ын даргын албыг хашиж байсан бодит кейсүүд Монголын улс төрд бий. Тухайлбал, З.Энхболд АН-ын дарга байхдаа УИХ-ын даргаар ажиллаж байсан. МАН-ын дарга асан М.Энхболд ч мөн адил УИХ-ын дарга байв. Тэгэхээр Х.Баттулга гэдэг “Хойд талын хар овоохой”-оос УИХ-ын дарга Н.Учрал руу шидүүлсэн “чулуу” хол явахгүй нь ойлгомжтой.  Магадгүй, тэрбээр энэ удаад МАН-ыг түншиж үзсэн ч байж мэдэх юм.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв16 минут 57 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно23 минут 35 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 35 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 40 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 35 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 42 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.