Берлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ


3-р сарын 17
12 цаг 45 минут

     БЕРЛИН, 2026 оны гуравдугаар сарын 17 /DW/. Маргааш Берлин-Бранденбург олон улсын нисэх онгоцны буудлын ажилтнууд ажил хаях тул лхагва гаргийн бүх тогтмол нислэг цуцлагдсан байна. Иймээс тасалбараа өөрчлүүлэх, нислэгийн өөр хувилбарыг сонгохын тулд агаарын тээврийн компаниудтай холбогдохыг зорчигчдод зөвлөжээ.

Тус нисэх буудлаас 18-ны өдөр 445 нислэг хөөрч буух хуваарьтай байсан бөгөөд ажил хаялтын улмаас 57 мянга орчим зорчигчдын хувьд нислэг хойшилж байна.

Өчигдөр Германы нисэх буудлын ажилтнуудын Ver.di гэдэг үйлдвэрчний эвлэлийн холбооноос Берлин-Бранденбургийн 2 мянга орчим ажилтанд хандан нэг өдрийн сануулах ажил хаялт явуулахыг уриалжээ. Ver.di-гийн зүгээс ажилчдын цалинг 6 хувиар буюу сард 250 еврогоос багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бол нисэх буудлын захиргаа үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь шатны хэлэлцээний явцад ажил олгогчдын зүгээс 2028 он эцэс хүртэлх хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар цалинг нэмэгдүүлэх санал тавьжээ. “Энэ нь жилд 1 орчим хувийн өсөлт болох бөгөөд үнийн өсөлтийг тооцвоос ажилтнуудын бодит орлого буурна гэсэн үг” хэмээн хэлэлцээнд оролцож буй Ver.di-гийн төлөөлөгч Хольгер Рёсслер мэдэгдсэн байна.

Берлин-Бранденбургийн оператор компанийн ерөнхий захирал Алетта фон Массенбах хэлэхдээ “Иранд дайн болж түгшүүртэй нөхцөл байдалд энэ ажил хаялт бол зохимжгүй үйлдэл мөн” гэлээ.

Дараагийн үе шатны хэлэлцээг энэ сарын 25-нд хийхээр товложээ.

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв59 минут 59 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно1 цаг 7 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 18 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно2 цаг 23 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.243 цаг 18 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 цаг 25 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.