Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна


3-р сарын 17
12 цаг 51 минут

       Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд Сэлбэ дэд төвд 2206 нэгж талбараас 2095 нэгж талбарыг чөлөөлсөн. Ханын материал орон сууцжуулах төсөлд 213 нэгж талбараас 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Баянбүрдэд 85 нэгж талбараас 65 нэгж талбарыг чөлөөлсөн. “Улаанбаатар арена” төслийн хүрээнд 15 нэгж талбар чөлөөлөхөөс 8 нэгж талбарыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн он дамжин хэрэгжиж буй нийт 2519 нэгж талбараас 2378 нэгж талбарыг чөлөөлжээ.

Авто зам, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн хүрээнд Туулын хурдны замын газар чөлөөлөлтөөр 38 нэгж талбарыг чөлөөлсөн. Ариутгах татуургын Туул-1 коллектор ажилд 51 нэгж талбарыг чөлөөлсөн. БЗД-ийн 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам барих ажилд 165 нэгж талбар чөлөөлөхөөс 132 нэгж талбарыг чөлөөлсөн. СБД-ийн 23 дугаар хороо, Оргил төслийн дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугамын ажилд 59 нэгж талбар чөлөөлөхөөс 53 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн хүрээнд Гандангийн жишиг гудамж, тохижилт бүтээн байгуулалтын ажилд 36 айлын газрыг чөлөөлсөн. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд 158 нэгж талбараас 121 нэгж талбарыг чөлөөлсөн. Гал унтраах, аврах анги байгуулах ажилд 41 нэгж талбараас 34 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Харин 2026 онд 153 төсөл, арга хэмжээний хүрээнд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөхөөр ажлууд үргэлжилж байна. Тодруулбал, дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах 9 төсөл арга хэмжээгээр 1493 нэгж талбар чөлөөлнө. Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний 68 төсөл арга хэмжээгээр 5674 нэгж талбар чөлөөлнө. Үүнээс 3029 нэгж талбар нь Тойрог замын газар чөлөөлөлт байх юм. Мөн нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн 76 төсөл, арга хэмжээгээр 1497 нэгж талбар чөлөөлнө гэв.

Газар чөлөөлөх явцад нэгдүгээрт, хуулийн хэрэгжилт болон хөрөнгө оруулалт, төсвийн асуудал, хоёрдугаарт, газар, үл хөдлөх эд хөрөнгийн шүүхийн маргаан, гуравдугаарт, газар албадан чөлөөлөх, дөрөвдүгээрт, газар чөлөөлөх ажлын явцыг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага хамгийн их тулгамдаж байна. Түүнчлэн газар чөлөөлөлтийн дэд систем, мэдээллийн хяналтын самбар буюу Dashboard хийх шаардлагатай байгаа талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв4 минут 10 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно10 минут 48 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 22 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 27 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 29 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.