Геодези, усны барилга байгууламжийн газар хаврын шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа, тошин үүссэн болон эрсдэлтэй байршлуудад тогтмол арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжийн зохион байгуулалтаар, 100 хүний бүрэлдэхүүнтэй тасралтгүй үүрэг гүйцэтгэж буй. Айл өрхийн гэр, хашаа байшин усанд автах, авто болон явган зам, талбайд ус халих эрсдэлийг бууруулах чиглэлээр шуурхай ажиллаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жил халиа тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад их байна. Өнгөрсөн жилээс харьцангуй дулаан өвөл болсон тул булаг шанд, гол дагасан байршлуудад халиа тошин ихээр үүсэж, шар усны хэмжээ нэмэгдсэн. Иймд нөхцөл байдалтай холбогдуулан авто замын доогуурх гаргууруудыг чөлөөлөх, авто зам дээр ус халихаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа. Одоогоор Толгойтын гол, Сэлбэ гол дагуух хэсгүүд, мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг газрууд эрсдэл өндөртэй байршлуудад багтаж байна.
Мөн өдөртөө агаарын температур нэмэх хэмд хүрч, шөнөдөө хасах хэмд орж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Үүнээс шалтгаалан шөнийн цагаар авто замын доогуурх гаргуурууд хөлдөж, усаа бүрэн гаргаж чадахгүйгээс ус зам дээгүүр халих, мөн гол дагуух байршилд оршин суугаа айл өрхүүд рүү орох эрсдэл үүсэж байна. Бидний зүгээс голын болон шар усны үер зэрэг давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдийн боломжийн хүрээнд авч хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв.
Халиа тошин, шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй буюу голын эрэг дагуу суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Facebook
Twitter
Youtube


“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй.gif)

Сэтгэгдэл бичих