Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа


3-р сарын 17
16 цаг 35 минут

     Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.17/ боллоо. Энэ удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Р.Батболд нар оролцов.

Ажлын хэсэг энэ удаагийнхаа хуралдаанаар соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Кино урлагийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан юм.

Зөвшөөрлийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай хуулийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас олгож буй зөвшөөрлийн талаар тус яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн танилцууллаа. Салбарын яам музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс гадна нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх, соёлын биет бус өвийн судалгаа хийх зөвшөөрөл олгодог байна. Мөн өвийг сэргээн засварлах, зөөж тээвэрлэх, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, палеонтологи, археологийн олдворыг судалж шинжлүүлэх, сэргээн засварлахад зөвшөөрөл олгодог гэв. Үүний зэрэгцээ гадаад улсад үзэсгэлэнд гаргах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх энгийн зөвшөөрөл зэргийг олгодог аж.

Тухайлбал, музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулах бөгөөд 300-500 мянган төгрөгийн хураамж төлж, найман жилийн хугацаатай соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авдаг гэлээ. Тэрбээр "Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон бусад энгийн зөвшөөрөл олгох процессийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байх, зөвшөөрөл нь гурван жилээс доошгүй хугацаагаар олгох зэрэг үндсэн зарчимтай байхаар хуульчилсан. Манайхаас олгож байгаа энгийн 7 зөвшөөрөл нь байнгын давтагдахгүй, зөвхөн нэг удаагийн /процесс/ арга хэмжээг зохицуулах хэв шинжтэй бөгөөд агуулга ач холбогдол, цар хүрээ, цаг хугацааны хувьд Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах боломжгүй" хэмээсэн. Иймд холбогдох онцлогийг харгалзан дээрх үйл ажиллагааг хялбар, хүртээмжтэй болгох үүднээс Зөвшөөрлийн тухай хуулиас хасаж, тухайлсан хууль, тогтоомжоор зохицуулах санал гаргав.

Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа болгон өөрчилсөн нь агуулгын хяналт тавихад асуудал үүсгэж, түүх гуйвуулсан, геополитикийн асуудалд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, гэмт хэрэг сурталчилсан бүтээл хийгдэх эрсдэл нэмэгдэхээс гадна түр хугацаагаар зураг авалтын үед тоног төхөөрөмж оруулж ирэхэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй талаар хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин зөвшөөрөл авах процесстой биечлэн танилцсан бөгөөд хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй, мэдээлэл тодорхой бус, цахим хэлбэрээр зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь хаалттай, хаана ямар мэдээлэл, шат дамжлагаар явах нь тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Салбарын яам нь соёл талдаа хэт анхаарч, бусад салбарын бодлого, үйл ажиллагааг орхигдуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа илэрхийлж байв. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас салбарын хэмжээнд зөвшөөрөл олгож буй нөхцөл байдал, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төсөл дэх зохицуулалтын талаарх салбарынханы байр суурийг Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд сонсож, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ2 минут 24 секундын өмнөНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа6 минут 43 секундын өмнөАргаа барахдаа аавыгаа барьж өгөв1 цаг 9 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно1 цаг 15 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 26 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно2 цаг 31 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.243 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 цаг 33 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.