МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн сарын 27-нд намынхаа Бага хурлын II хуралдааны үеэр “УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж мэдэгдэл хийсэн. Тэрбээр энэ тухай хүсэлтээ МАН-ын Хяналтын ерөнхий хороо (ХЕХ)-нд хүргүүлсэн. Харин ХЕХ-ныхон Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг судалж байгаа аж. Улс төрийн намын тухай хуулиар намууд 2025 оны сүүлчээр дотоод зохион байгуулалт, үндсэн дүрмээ шинэчилсэн. Тухайн үед Хүний эрхийн үндэсний комиссоос МАН-д “Хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад намын гишүүнээс түдгэлзүүлэх нь хүний нэр алдар, эрхэд халдсан үйлдэл болно. Тиймээс намын гишүүддээ ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гишүүнээс түдгэлзүүлэх тухай заалтаа өөрчлөх нь зүйтэй” гэсэн зөвлөмж ирүүлсэн юм байна. Эрх баригч хүчнийхэн энэ зөвлөмжийн дагуу үндсэн дүрмээ шинэчилж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн МАН-ын гишүүнээс чөлөөлөх тухай заалтаа өөрчилжээ. ХЕХ-ны гишүүдийн хувьд, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг нэг их яаралгүйгээр нухацтай судалж байгаа юм байна. МАН-ын дарга Н.Учрал Бага хурлын II хуралдаан дээр “Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүнийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр ХЕХ-д албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа МАН-ын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэй. Авлигын эсрэг чөлөөлөлтийг МАН өөрөөсөө эхэлнэ” хэмээн байр сууриа хатуу илэрхийлсэн юм.
Д.Оюун
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих