Ерөнхийлөгчийн ерөндөг ба УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд


3-р сарын 18
8 цаг 40 минут

     Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан нь улс төрийн хүрээнд анхаарал татсан асуудал болоод байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүд “Энэ хуулийн төслийг дэмжихгүй” гэсэн байр суурьтай байгаа бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Хэрлэн, Д.Батлут, Т.Мөнхсайхан нар “Дэмжинэ” гэлээ. Үүнээс гадна “Ерөнхийлөгч ийм хуулийн төсөл санаачлах эрхгүй. Парламентын дархлаанд халдаж буй хэрэг” гэж үзэх нэг хэсэг байгаа бол хуульчид, судлаачдын зүгээс “Парламентад хариуцлага, сахилга батыг сахиулж, УИХ-ын гишүүдийг ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх хуулийн төсөл” гэсэн тайлбарыг хэлж байгаа юм.

Хаврын чуулган эхэллээ. Улстөрчид “Энэ хаврын улс төр халуухан болно” гэлцэж байна. 126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхийнхээ хугацааны талд орлоо. МАН-ын даргын төлөөх тулаан өнгөрсөн намар Төрийн ордонд ширүүсэхэд эрхэм гишүүд талцан хуваагдаж, хууль хэлэлцэхтэй манатай болцгоосон. Түүнээс өмнө юу боллоо. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед УИХ 2025 оны улсын төсвийг хэрүүл шуугиантай баталж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж байв. Улсын төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ эрхэм гишүүдийг дагуулаад Шанхай руу явчихсаныг санаж байгаа биз. Жагсаалтаар оруулж ирсэн кнопчид нь хуулийн төслөө уншаад ойлгодог ч юм уу бүү мэд. Энэ бүхнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харж, мэдэж л байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хамгаалалтад орсон криминал бүлэглэл, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн лоббид ордог кнопчид, цахим ертөнцөд эрээ цээргүй аашилдаг лайвчид зэрэг парламентын “хатиг” болсон гишүүдэд цочроо өгч, УИХ-ын алдарч буй нэр хүнд, дархлааг хамгаалах ерөндөг тавьж буй хэрэг. Учир нь Монгол Улс парламентын засаглалтай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн тэргүүний хувьд парламентын засаглалд ёс зүйн хувьсгал хийхээ хаврын чуулганы нээлт дээр мэдэгдсэн.   

УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал эрхэм гишүүдийн тангаргийн үгэнд шинэ үгс нэмэгдэнэ. УИХ-ын гишүүд   “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувиар Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг чин үнэнчээр хамгаалж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шударга ёсыг сахин, УИХ-ын гишүүний ёс зүйг чанд баримталж, ард түмнийхээ нийтлэг ашиг сонирхлыг эрхэмлэн, хууль дээдлэн ажиллахаа тангараглая” гэж тангараг өргөдөг бол “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж”, “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж” гэдэг үгийг нэмж оруулна. Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай заалт бий. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай дараахь үндэслэл бүхий заалтуудыг тусгажээ.  

-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж, УИХ-д танилцуулсан

-Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага, эсхүл эвслийг төлөөлөх байгууллага “Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад УИХ дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг УИХ нээлттэй хэлэлцэн илээр санал хураан гишүүдийн олонхи дэмжсэн

-Энэ зүйлийн 9.1.5-д заасан хүсэлтийг УИХ гаргахдаа дараахь асуудлаар гаргасан иргэний гомдлыг үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна

-Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан

-Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй

-Гишүүн нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй

-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухайд, хэд хэдэн үе шаттай. УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана. Чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэнэ. Үндсэн хуулийн Цэц хуралдаж шийдвэрээ гаргана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эсэх дээр Ерөнхийлөгчийн институци хөндлөнгөөс оролцохгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан дээрх хуулийн төслийг УИХ баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тэгэхээр тайван байцгаа, эрхэм гишүүд. “У.Хүрэлсүх намайг л эгүүлэн татах гээд байх шиг байна” хэмээн айж, хардаж сэрдэж, сэтгүүлчдийн өмнө бүлтэлзэж зогсохын оронд хуулийн төслөө сайн уншицгаа. “Хааны зарлиг: Дорж, Дулмаа хоёрыг яг одоо УИХ-ын гишүүнээс эгүүлэн тат” гэж лүндэн буулгасан утгатай үг, өгүүлбэр энэ хуулийн төсөлд огт алга.   

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Франц улсын “Veolia” группийн төлөөлөгчидтэй уулзлаа1 минут 59 секундын өмнөДэлхийн улс орнуудын цэргийн баяр16 минут 5 секундын өмнөТатварын өр барагдуулах үйл ажиллагаанд данс бүрэн хаадгийг зогсооно28 минут 44 секундын өмнөГазар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв33 минут 24 секундын өмнөОнцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ37 минут 21 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим1 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгчийн ерөндөг ба УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд1 цаг 29 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа3 сар 17. 19:40Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 сар 17. 16:50Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 сар 17. 16:41АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 сар 17. 16:38Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 сар 17. 16:35Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 сар 17. 16:31Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:28Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 сар 17. 16:22Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ3 сар 17. 13:57У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг3 сар 17. 13:51Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна3 сар 17. 12:51Берлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ3 сар 17. 12:452018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо3 сар 17. 12:40“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.