Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2026.03.17/ хуралдлаа.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн татварын багц хуулийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр, 1992 онд шинэ татварын тогтолцооны суурь бүрэлдэж, орлогын татварыг бууруулж, онцгой татвар нэвтрүүлснээр НӨАТ нэвтрүүлэх боломж бүрдсэнийг онцлов. Улмаар 2007 онд дөрвөн 10-ын татварын шинэчлэл хийгдэж, НӨАТ, уул уурхайн салбараас шалтгаалж татварыг дорвитой бууруулах боломж нээгдсэн гэв. Харин 2019 онд татварын багц шинэчлэлийн дүнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, цахимжуулах, олон улсын татварын дүрэмд шилжсэн гэлээ. Уул уурхайн эдийн засагтай улсуудад орлогын тэгш бус байдал, уул уурхайн бус бусад салбарын өрсөлдөх чадварын асуудал тулгамддагыг тэрбээр дурдлаа.
Цаашид 2025 оны татварын хуулийн шинэчлэлээр шаталсан татварын тогтолцоог бэхжүүлэхийг зорьсон бөгөөд улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 13,000 гаруй компани, иргэдээс 176,000 гаруй санал авсан гэв. Энэ хүрээнд шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, өрхийн орлогыг хамгаалах татварын бодлогыг хэрэгжүүлэх, бизнес эрхлэхэд нэмэлт ачаалал үүсгэдэггүй, бүх нийтээрээ шударга төлдөг НӨАТ-ын орчинтой болгох, их өгөгдөлд суурилсан татвар, гаалийн байгууллагын реформыг хэрэгжүүлэхийг зорьжээ. Тодруулбал, иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн татварын хөнгөлөлт үзүүлж, татварын ачааллыг бууруулна, бизнесүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, татварын өр барагдуулах үйл ажиллагаанд данс бүрэн хаадгийг зогсоож, бүх нийтээрээ шударга төлдөг тогтолцоог бүрдүүлж, татвар, гаалийн байгууллага татвар төлөгчдөд зөвлөн тусалдаг, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлдэг болно гэлээ.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулсан бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын өнөөгийн нөхцөл байдал, олон нийтийн хэлэлцүүлгээс ажлын хэсэгт ирүүлсэн саналын талаар товч мэдээлэл хүргэлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, Б.Заяабал, Б.Эрдэнэбат, А.Ариунзаяа нарын гишүүд татварын багц хуулийн шинэчлэлийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн хөдөлмөр эрхэлж буй оюутнуудыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх саналтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал татварын багц хууль хоёр засгийн газар дамжиж, иргэд олон нийтэд хүлээлт үүссэн талаар шүүмжилж, халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэхэд татварын хууль хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар асуулаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
У.Хүрэлсүхийн хориглон хамгаалалт
Д.Амарбаясгаланд хилс хэрэг хүлээлгэхийн тулд Б.Ганхуягаас мэдүүлэг авсан гэв үү
УИХ-ын дарга Н.Учрал БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ.gif)

Сэтгэгдэл бичих