Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


3-р сарын 18
10 цаг 11 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд (2026.03.17) Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хамт боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нарын гишүүд өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, тухайн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй тухай гишүүний мэдэгдлийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст зэрэг нийтэлж, иргэдийн мэдэх эрхийг хангаж байх нь парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад эерэг үр нөлөөтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Парламентад хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд санал хураалтад оролцохгүй байх замаар тухайн асуудлаарх байр сууриа илэрхийлдэг жишиг олон улсад түгээмэл байдаг аж. Иймд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй байх үүргээ биелүүлэхэд нь хуралдаан даргалагч гишүүний мэдэгдлийг албажуулах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  боловсруулжээ. 

Хуулийн төсөл 4 зүйлтэй бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын цахим хуудаст нээлттэй байршуулж, мэдээлэх, чуулганы хуралдааны өмнө болон хуралдааны явцад тодорхой хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдсэн бол тухай бүр уг бүртгэлд оруулж, нийтэд нээлттэй мэдээлж байх зохицуулалтыг тусгасан байна. 

Мөн тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахгүй байх, хамаарал бүхий этгээд нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах асуудлыг хуульчлах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын парламентын ардчилсан, ил тод байдлыг хангах, гишүүдийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, Улсын Их Хурлын үйл ажиллагаа илүү боловсронгуй, хэлэлцүүлгийн горим ойлгомжтой, тодорхой болох ач холбогдолтой юм байна. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох Улсын Их Хурлын гишүүдийн ирц, идэвх, оролцоо, сахилга, хариуцлага нэмэгдэж, ард түмний засаглах эрхийг бодитой хангахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа1 цаг 9 минутын өмнөЖ.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм1 цаг 12 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана1 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 35 минутын өмнөФранц улсын “Veolia” группийн төлөөлөгчидтэй уулзлаа1 цаг 40 минутын өмнөДэлхийн улс орнуудын цэргийн баяр1 цаг 54 минутын өмнөТатварын өр барагдуулах үйл ажиллагаанд данс бүрэн хаадгийг зогсооно2 цаг 7 минутын өмнөГазар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв2 цаг 11 минутын өмнөОнцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ2 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим3 цагийн өмнөЕрөнхийлөгчийн ерөндөг ба УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд3 цаг 6 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа3 сар 17. 19:40Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 сар 17. 16:50Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 сар 17. 16:41АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 сар 17. 16:38Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 сар 17. 16:35Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 сар 17. 16:31Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:28Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 сар 17. 16:22Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ3 сар 17. 13:57У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг3 сар 17. 13:51Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна3 сар 17. 12:51Берлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ3 сар 17. 12:452018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо3 сар 17. 12:40“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.