Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгчийн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Жон Уингл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорацын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын усны компакт” хөтөлбөр нь Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйд талархаж, Улаанбаатар хотын хэмжээнд усны нөөц, бохир усны менежментийг сайжруулах шаардлага нэмэгдэж буйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар нийслэлд 80 гаруй байгууллагад ус цэвэршүүлэх байгууламж нэн шаардлагатай байгааг мөн дурдав. Хотын дарга Х.Нямбаатар Мянганы сорилтын корпорацын санал, санаачилгыг дэмжин ажиллаж, төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд нийслэлийн зүгээс бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Харин Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчид Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хүн ам, усны хэрэглээтэй уялдсан “Монгол Улсын усны компакт” хөтөлбөр нь стратегийн өндөр ач холбогдолтой бөгөөд ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхүйц, тогтвортой хөгжлийг дэмжсэн чухал төсөл гэдгийг онцолсон юм.




Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.gif)

Сэтгэгдэл бичих