Л.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог


3-р сарын 18
12 цаг 11 минут

        “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг шүүхийн практикт өдөр тутам хэрэглэдэг соёл хэдийнэ тогтсон тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүн Лхагвасүрэнгийн Өлзийжаргал ярилцлагынхаа үеэр дурсаж байлаа.

- Улсын Их Хурлын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг 35 дахь жилдээ эрхлэн хэвлүүлж байна. Шүүгчид үүнийг хэрхэн хэрэглэж хэвшсэн талаар, жишээ нь таны ажил, үүрэгт ямархуу ач холбогдолтой гэж боддог вэ?

- Өндөр ач холбогдолтой гэж үздэг. Учир нь энэ эмхэтгэл бол шүүгч бидний хувьд өдөр тутмын хэрэглээ, ширээний ном гэж хэлж болохуйц чухал эх сурвалжуудын нэг юм. “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-д заасан байдаг. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн хууль тогтоомж, олон улсын гэрээг хэрэглэдэг. Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл”-д албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа тухайн хууль хүчин төгөлдөр болдог.

- Тэгвэл танай шүүгчид бүгд захиалдаг гэсэн үг үү?

- Тийм ээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 506 шүүгч ажиллаж байна. Бид бүгдээрээ “Төрийн мэдээлэл”-ийг хэрэглэж байгаа. Анх эл эмхэтгэл цаасан хэлбэрээр хэвлэгдэхэд, тэнд нийтэлсэн бүх шийдвэрийг зүйл, заалт бүрээр нь хайчилж аваад хууль тус бүр дээр орсон өөрчлөлтүүдийг нааж хэрэглэх зэргээр ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Тэр цаг хугацаа аль хэдийнэ ард үлджээ. Одоо харин техник, технологийн дэвшлийг дагаад “Төрийн мэдээлэл” эмхэтгэл цахимаар гарах болсон нь зөвхөн шүүгч, албан хаагчдын ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй, иргэд, олон нийт хүссэн цагтаа мэдээ, мэдээллийг чөлөөтэй авах, нээлттэй, түргэн шуурхай боломж, нөхцлийг бүрдүүлжээ.  

- Шүүхээс бас мэдээлэл нийтлүүлэх хуультай. Энэ хуулийн хэрэгжилт хэр байдаг вэ?

- Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж заасныг үндэслэн зохих шийдвэрүүд нийтлэгдсээр ирсэн. Хэрэгжилт хангалттай хэмжээнд байгаа гэж хэлж болно.

- Та шүүгч хүний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг шүүх хуралдаандаа, ялангуяа шийдвэр гаргах үедээ хэрэглэж байсан тохиолдлоосоо дурсах боломжтой юу?

- Зөндөө дурсамжууд бий. Жишээ нь нэг удаа “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдээд, яг л хүчин төгөлдөр болсных нь маргааш тухайн хуулийн практикт хэрэглэж байлаа. Энэ мэт сонин, содон, гэгээн, бас албан ёсны эмхэтгэлийг эрхлэн гаргадаг Улсын Их Хурлын Тамгын газрынхандаа, нийт уншигчдад Монгол Улсад төрийн албан ёсны баримт бичиг цаасан дээр хэвлэгдэж эхэлсний 100 жил, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн мэндийг хүргэе ээ.

- Цаг, зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цэргүүдээ эргэв11 минут 26 секундын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна17 минут 2 секундын өмнөЛ.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог1 цаг 48 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа3 цаг 23 минутын өмнөЖ.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм3 цаг 26 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана3 цаг 38 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 48 минутын өмнөФранц улсын “Veolia” группийн төлөөлөгчидтэй уулзлаа3 цаг 54 минутын өмнөДэлхийн улс орнуудын цэргийн баяр4 цаг 8 минутын өмнөТатварын өр барагдуулах үйл ажиллагаанд данс бүрэн хаадгийг зогсооно4 цаг 20 минутын өмнөГазар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв4 цаг 25 минутын өмнөОнцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ4 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим5 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгчийн ерөндөг ба УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд5 цаг 20 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа3 сар 17. 19:40Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 сар 17. 16:50Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 сар 17. 16:41АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 сар 17. 16:38Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 сар 17. 16:35Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна3 сар 17. 16:31Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:28Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ3 сар 17. 16:22Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ3 сар 17. 13:57У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг3 сар 17. 13:51Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна3 сар 17. 12:51Берлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ3 сар 17. 12:452018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо3 сар 17. 12:40“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.