ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ


3-р сарын 18
14 цаг 29 минут

      Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2026.03.18) хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаан 10 цаг 18 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар хэлэлцэх асуудлын товыг танилцуулав.

Хуралдаан даргалагч эхний асуудал буюу Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гарган санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт болон 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулан томилгооны сонсгол явуулж, Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгч бус хоёр гишүүнийг томилсон байдаг. Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах явцад Улсын Их Хурлын гишүүдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг боловсронгуй болгож, холбогдох хуульд нийцүүлэх санал гаргажээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, Ажлын хэсэг байгуулахаар болсон гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар танилцууллаа. Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулж, хуульд нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын тогтоолын төслийг боловсруулсан гэв. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар дэмжиж, үг хэллээ. Ийн хэлэлцээд, таван гишүүнээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулахаар болж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатарыг томилохоор тогтоолын төсөлд нэмж тусгалаа. Тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Уг дүгнэлтэд "1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “..хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэж заасанд нийцээгүй байна. 2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш. ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараахэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй байна. 3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн...” гэж, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай." гэжээ. 

Хэлэлцэж буй асуудлаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэн тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэв.

Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хийж, УИХ-ыг ердийн шүүхэд дуудах эрхгүй, зөвхөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр шийдвэрлэх зохицуулалттайг онцолж байлаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ3 цаг 11 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 цаг 14 минутын өмнөӨвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна3 цаг 17 минутын өмнөДэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо3 цаг 20 минутын өмнөМонголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа3 цаг 24 минутын өмнөНийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ3 цаг 27 минутын өмнөХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ3 цаг 31 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна3 цаг 33 минутын өмнө"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа3 цаг 36 минутын өмнөХувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа3 цаг 40 минутын өмнөЦэргүүдээ эргэв4 цаг 12 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна4 цаг 18 минутын өмнөЛ.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог5 цаг 48 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа7 цаг 23 минутын өмнөЖ.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм7 цаг 26 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана7 цаг 38 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 49 минутын өмнөФранц улсын “Veolia” группийн төлөөлөгчидтэй уулзлаа7 цаг 54 минутын өмнөДэлхийн улс орнуудын цэргийн баяр8 цаг 8 минутын өмнөТатварын өр барагдуулах үйл ажиллагаанд данс бүрэн хаадгийг зогсооно8 цаг 21 минутын өмнөГазар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 25 минутын өмнөОнцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ8 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим9 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгчийн ерөндөг ба УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд9 цаг 20 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа3 сар 17. 19:40Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 сар 17. 16:50Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 сар 17. 16:41АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 сар 17. 16:38Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 сар 17. 16:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.