Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ


3-р сарын 18
14 цаг 48 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Өнгөрсөн хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын баг хоёр дахь удаа, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн баг анх удаа, нийт 44 хүн оролцсон.

Дэлхийн 48 улсын 109 багийн 700 гаруй алба хаагч өрсөлдсөнөөс Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчид “Уулын дугуйтай тактик ажиллагаа” төрөлд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэмцээний нийлбэр дүнгээр 41 дүгээр байр эзэлжээ.

Монгол цэргийн багийн ажиллагаа, гүйцэтгэл, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, сахилга бат, цагийн байдлыг зөв үнэлэх, онцгой үед шийдвэр гаргах чадвар, авхаалж самбаа зэргээ олон улсад харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Мөн тамирчдад “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэнд хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Цаашид энэ тэмцээнд тогтмол оролцох, орчин үеийн тактик, зэвсэглэл, багийн ажиллагааны шинэ арга барил эзэмших, бэлтгэл сургуулилтаа сайжруулж илүү амжилт гаргах зорилгыг нь бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

Энэ жилийн хувьд манай тамирчид хоёр сар гаруй хугацаанд цагийн зөрүү, цаг агаарын байдалд дасан зохицох, бие бялдрын бэлтгэл, буудлагын дадлага, сургуулилтаа хийсэн байна.

Улмаар “Тактик ажиллагаа”, ”Иргэнийг аврах ажиллагаа”, “Албан хаагчийг аврах ажиллагаа”, “Цамхагт явуулах ажиллагаа”, “Саадтай зурвас туулах” зэрэг төрлөөр өрсөлджээ.

Дэлхийн улс орнуудын тусгай хүчнийхний олимп гэгддэг “SWAT CHALLENGE” тэмцээнийг АНЭУ 2019 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Тэмцээн нь багууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орчин үеийн тактик, арга ажиллагааг нэвтрүүлэх зорилготой. Мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрын тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг сорьж, гүйцэтгэлийг нь харьцуулан үнэлдэг гол талбар юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ1 цаг 38 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана1 цаг 42 минутын өмнөӨвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна1 цаг 45 минутын өмнөДэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо1 цаг 47 минутын өмнөМонголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа1 цаг 52 минутын өмнөНийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ1 цаг 55 минутын өмнөХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ1 цаг 58 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна2 цаг 1 минутын өмнө"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа2 цаг 3 минутын өмнөХувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа2 цаг 8 минутын өмнөЦэргүүдээ эргэв2 цаг 39 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна2 цаг 45 минутын өмнөЛ.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог4 цаг 16 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа5 цаг 50 минутын өмнөЖ.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм5 цаг 53 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана6 цаг 5 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 16 минутын өмнөФранц улсын “Veolia” группийн төлөөлөгчидтэй уулзлаа6 цаг 21 минутын өмнөДэлхийн улс орнуудын цэргийн баяр6 цаг 35 минутын өмнөТатварын өр барагдуулах үйл ажиллагаанд данс бүрэн хаадгийг зогсооно6 цаг 48 минутын өмнөГазар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 цаг 52 минутын өмнөОнцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ6 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим7 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгчийн ерөндөг ба УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд7 цаг 47 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа3 сар 17. 19:40Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 сар 17. 16:50Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна3 сар 17. 16:41АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав3 сар 17. 16:38Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа3 сар 17. 16:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.