Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?


3-р сарын 19
9 цаг 12 минут

       Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ удаа хоёр сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар “Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өргөдлөө өгч байна. Энэ нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны төлөө юм” гэдэг үгийг тоть шиг давтсаар танхимаа орхив. Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан болон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар дараагийн сайд нарын нэрс тодров.  Ерөнхий сайд Г.Занданшатар дараагийн Эрчим хүчний сайдад, УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилохоор болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан ёсны тайлбар өгсөн.

Тэрээр “Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргалаа” гэв. 

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулдаг. Ийнхүү маргааш УИХ-ын чуулганд сайд нарыг танилцуулснаар тангараг өргөж үүрэгт ажилдаа орно. ХҮН намын квотоор сайд болж байгаа УИХ-ын гишүүн, Б.Найдалаа анх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллана. Түүнийг эрчим хүчний салбарт нэлээд амбийцтай гэдэг. Түүнийгээ ч илэрхийлдэг нэгэн.

Б.Найдалаа “Эрчим хүчний реформ хийнэ гэдэг нь зөвхөн үнэ тарифын асуудал биш, эрчим хүчний салбарын засаглал, үр ашгийг сайжруулах, хувийн хэвшлийг татан оруулах, ногоон болон сэргээгдэх эрчим хүчинд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ бүгдийн суурь болсон эрчим хүчний эрх зүйн шинэчлэлийг цаг алдахгүй хийх зэрэгт анхаарах ёстой.

Эрчим хүчний реформ хийхэд ХҮН нам манлайлж ажиллана” хэмээн хэвлэлд ярьж байв. Б.Найдалаа нь Увсын гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн. 23-р сургууль, СЭЗДС, Японы Кобэ их сургуулийг төгссөн. Санхүүч, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. СЭЗДС-д багшилж, Анод банк, ХААН банк, МСS групп, Ногоон зээлийн санд ажиллаж, ХҮН-ын дарга явсан намтартай билээ. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “Судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр. Өмнөх сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд “Аргална даа” гэж явсаар л ажлаа өгч байгаа ийм салбар билээ. Тэгэхээр эрчим хүчний реформ хийх дараагийн хүн нь Б.Найдалаа болж байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд харьцангуй туршлагатай улстөрч. Тэрээр өмнө нь Боловсролын сайд болон Гэр бүл, хүүхэд нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ салбарт өөрийн суурь бодлогыг хэрэгжүүлэх байх. 

Л.Энх-Амгаланг УИХ-ын даргаар томилогдоно, сайд болно гэх яриа гарч байсан ч нэг хэсэг албан тушаалгүй явсан. Харин энэ удаа нэлээд хэл ам, өөрчлөлт шинэчлэл шаардлагатай Боловсролын салбар түүнд дахин ирж байна. Тэрээр мөн өчигдөр сайд болоод юу хийх талаараа тайлбар өгчээ. "Боловсролын сайдаар томилох санал хэлсэн. Тодорхой процесс эхэлж байна уу гэж бодож байна. Ерөнхий сайд санал тавьж, Засгийн газар үүрэг өгч байгаа учир татгалзах эрх алга. Намайг сандал суудалд дуртай хүн гэж битгий болоорой. Би боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхийг тулд салбарынхантайгаа хамт зүтгэсэн. Сая багш нарын цалинг нэмсэн ч юм шиг, нэмээгүй ч юм шиг юм болсон. Нэг халааснаас аваад, нөгөө халаас руу хийчих шиг л юм болсон гэдгийг би өмнө нь хэлсэн. Багш нарын цалингийн асуудлыг нэг сарын дотор шийдэх боломж байгаа гэж харж байгаа. Багш нараа гомдоогоод, зовоогоод байж болохгүй. Би зургаан том шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлж, хоёр жилийн дотор төв, хотын сургуулийн ялгааг арилгана. Хүүхдүүдийн төлөө чөтгөртэй ч нийлээд ажиллаж чадна. Би дуртайдаа сайд болж байгаа юм биш. Миний амьдралд сандал суудал, сайдын албан тушаал чухал биш" гэв.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна10 минут 55 секундын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна16 минут 47 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа19 минут 14 секундын өмнөУлаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна23 минут 2 секундын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ27 минут 58 секундын өмнөХорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна31 минут 59 секундын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв38 минут 31 секундын өмнөХог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна41 минут 14 секундын өмнө“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж45 минут 9 секундын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв52 минут 10 секундын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно1 цаг 25 минутын өмнөБ.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?1 цаг 28 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна1 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ3 сар 18. 14:48Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 14:45Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна3 сар 18. 14:42Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо3 сар 18. 14:39Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа3 сар 18. 14:35Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ3 сар 18. 14:32ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ3 сар 18. 14:29Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна3 сар 18. 14:26"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа3 сар 18. 14:24Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа3 сар 18. 14:19Цэргүүдээ эргэв3 сар 18. 13:48Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 18. 13:42Л.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог3 сар 18. 12:11Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа3 сар 18. 10:36Ж.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм3 сар 18. 10:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.