Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв


3-р сарын 19
9 цаг 47 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд (2026.03.18) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 

Одоогийн мөрдөж буй нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд даатгуулагч шимтгэл төлсөн жил, авч байсан цалин хөлстэйгөө уялдсан тэтгэвэр авах буюу нэг эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байна гэж заасан. Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудаас харахад дан ганц улсын тэтгэврийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй байгаа юм. Олон улсын түвшинд ихэнх улс орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг. Мөн хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. 2023 оны байдлаар дэлхийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн 46 хувь нь зөвхөн тэтгэврийн сангуудын хөрөнгө байна. Түүнчлэн Олон улсын валютын сангаас 2025 онд хийсэн “Тэтгэврийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээлийн хөгжил” судалгаанаас харахад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тэтгэврийн сангийн хөрөнгийн 1.0 хувийн өсөлт нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийг 1.9-2.1 хувиар нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн сангийн хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдэх тусам хөрөнгийн зах зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Нэг талаас хүн амын насжилтаас үүдэлтэй дундаж наслалтын өсөлт, тэтгэвэр авах хугацаа уртсаж байгаатай холбогдуулан зайлшгүй нэмэгдэж байгаа тэтгэврийн зардлыг хуваалцах, тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлэх, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох нь төрийн өмнө тавигдаж байгаа асуудал бол нөгөө талаас иргэд хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дураар хамрагдаж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэнээр өргөн мэдүүлж байгаа аж.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх бөгөөд үйл ажиллагаа, засаглал нь ил тод байх, санхүүгийн бие даасан, найдвартай байх, өвлөгдөх зарчимд суурилах юм байна. Хуулийн төсөл нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Түүнчлэн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгагчийн болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, чиг үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох, маргаан шийдвэрлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хамгаалах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй урт хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэж, санхүүгийн зах зээлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж, хуримтлалаасаа сонгож, нэг удаа, тодорхой хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэлээ. Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой болох юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно4 минут 47 секундын өмнөЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна42 минут 59 секундын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна48 минут 51 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа51 минут 18 секундын өмнөУлаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна55 минут 6 секундын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ1 цаг 1 минутын өмнөХорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна1 цаг 5 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 11 минутын өмнөХог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна1 цаг 14 минутын өмнө“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж1 цаг 18 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 25 минутын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно1 цаг 57 минутын өмнөБ.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?2 цагийн өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв2 цаг 6 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна2 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ3 сар 18. 14:48Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 14:45Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна3 сар 18. 14:42Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо3 сар 18. 14:39Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа3 сар 18. 14:35Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ3 сар 18. 14:32ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ3 сар 18. 14:29Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна3 сар 18. 14:26"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа3 сар 18. 14:24Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа3 сар 18. 14:19Цэргүүдээ эргэв3 сар 18. 13:48Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 18. 13:42Л.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог3 сар 18. 12:11Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа3 сар 18. 10:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.