Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна


3-р сарын 19
10 цаг 07 минут

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн 204 хорооны зохион байгуулагчдыг хамруулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт хоёр өдрийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь хорооны түвшинд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. 

Сургалтын нээлтэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд оролцож, хорооны түвшинд иргэн төвтэй хөгжлийн хандлагыг төлөвшүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ нийслэлийн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Сургалтын хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, хотын хөгжлийн чиг хандлага, төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах арга зам, захиргааны шийдвэр болон хууль тогтоомжийн хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, найруулга зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан боловсруулах арга зүй, үйлчилгээний стандарт, судалгааны арга зүй, цагийн менежмент, хүний эрх, жендерийн тэгш байдал, мөн хиймэл оюуныг албан хэрэгцээнд ашиглах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож буй.

Түүнчлэн оролцогчид хорооны түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит арга замын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ сайн туршлагаа хуваалцан, бие биеэсээ харилцан суралцаж, бодит жишээнд тулгуурласан мэдлэг, практик ур чадвараа нэмэгдүүлж буйгаараа онцлогтой.  

Энэхүү сургалтыг салбар бүрийн мэдлэг, туршлагатай сургагч багш нар удирдан явуулж байна. Тухайлбал "Монгол Улсын хөгжлийн бодлого болон хотын хөгжлийн ирээдүйн чиг хандлага" сэдэвт сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ТЗУГ-ын дарга Ү.Ганболд, "Төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах нь" сэдэвт сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим шилжилт, үйлчилгээний газрын дарга Г.Ариунзаяа болон нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, "Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ" сэдэвт сургалтыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа нар тус тус удирдан явуулж байгаа бөгөөд сургагч багш нар нь бодит кейс, арга зүйн туршлагаа хуваалцан, оролцогчдод ажлын байран дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой мэдлэг, ур чадварыг олгож байна.

204 хорооны зохион байгуулагчдад зориулсан уг сургалт 2026 оны гуравдугаар сарын 18–19, 25–26, дөрөвдүгээр сарын 1–2-ны өдрүүдэд гурван ээлжээр Засаг захиргааны V байранд байрлах нийслэлийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд явагдах бөгөөд хоёр өдрийн хичээлийг бүрэн дүүрэн дуусгасан, ирцийн шаардлага хангасан оролцогчдод сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ олгох ба "Шилдэг 10 оролцогч" шалгаруулна.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно22 минут 44 секундын өмнөЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна1 цаг 1 минутын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна1 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа1 цаг 10 минутын өмнөУлаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна1 цаг 14 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ1 цаг 18 минутын өмнөХорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна1 цаг 22 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 29 минутын өмнөХог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна1 цаг 32 минутын өмнө“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж1 цаг 36 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 43 минутын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно2 цаг 15 минутын өмнөБ.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?2 цаг 18 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв2 цаг 24 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна2 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ3 сар 18. 14:48Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 14:45Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна3 сар 18. 14:42Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо3 сар 18. 14:39Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа3 сар 18. 14:35Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ3 сар 18. 14:32ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ3 сар 18. 14:29Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна3 сар 18. 14:26"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа3 сар 18. 14:24Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа3 сар 18. 14:19Цэргүүдээ эргэв3 сар 18. 13:48Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 18. 13:42Л.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог3 сар 18. 12:11Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа3 сар 18. 10:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.