Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна


3-р сарын 19
10 цаг 16 минут

     Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Тодруулбал, нийслэлд тулгамдаж буй үер, усны асуудлыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 17 байршилд үерийн хамгаалалтын 102 км далан суваг, инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийг өргөтгөх, 50 км урт бохир усны шугам, худаг доторлогооны ажлыг хийнэ. 

Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар Дэлхийн банкны төлөөлөгчдөд уг төслийн нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрчлэн “ТЭЗҮ-ийн судалгаагаар төслийн байршилд 560 мянга орчим хүн ам үерийн эрсдэлд өртөх магадлалтай бөгөөд 1.2 их наяд төгрөгийн хэмжээний хохирол учрах эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсан. Энэ нь энэхүү төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Мөн та бүхний санал болгосон Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон түүнийг бууруулах арга хэмжээний талаарх семинарыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах санаачилгыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зохион байгуулалтыг Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханд хариуцуулан ажиллаж байна” гэв.

Мөн талууд “Тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, сонгогдсон гудамж замуудын одоо байгаа сүлжээг засварлан, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн системийг бий болгохоор төлөвлөж буй. Дэлхийн банкны зүгээс уг төслийн гэрээлэлтийн үйл явцыг илүү шуурхай, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт ойролцоогоор 15 хувьтай байгаа юм. Мөн цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. 

Харин хотын дарга Х.Нямбаатар төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, удаашрал үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжилт саатсан болон эрсдэлтэй төслүүд дээр биечлэн ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн төслүүдийн явцыг хурдасгах, бодит үр дүнд хүргэхэд удирдлагын түвшний хяналт, оролцоо чухал гэдгийг онцолсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна8 минут 42 секундын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа13 минут 33 секундын өмнөМонгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно43 минут 36 секундын өмнөЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна1 цаг 22 минутын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна1 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа1 цаг 31 минутын өмнөУлаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна1 цаг 34 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ1 цаг 39 минутын өмнөХорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна1 цаг 43 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 50 минутын өмнөХог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна1 цаг 53 минутын өмнө“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж1 цаг 57 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 4 минутын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно2 цаг 36 минутын өмнөБ.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?2 цаг 39 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв2 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна2 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ3 сар 18. 14:48Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 14:45Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна3 сар 18. 14:42Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо3 сар 18. 14:39Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа3 сар 18. 14:35Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ3 сар 18. 14:32ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ3 сар 18. 14:29Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна3 сар 18. 14:26"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа3 сар 18. 14:24Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа3 сар 18. 14:19Цэргүүдээ эргэв3 сар 18. 13:48Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 18. 13:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.