УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа


3-р сарын 19
10 цаг 20 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал /2026.03.18/ Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигураг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгад анх 2007 онд, Нээлттэй засаглалын түншлэлд 2013 онд тус тус нэгдэн орсон. Улмаар олборлох үйлдвэрлэлд мэдээллийн ил тод байдлыг ханган хэрэгжүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг амлалт авсныг Улсын Их Хурлын дарга ярианыхаа эхэнд тодотголоо.

Манай улс Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийг ахиулах зорилт дэвшүүлж байгаа тул “Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” бие даасан хуультай болох, хамаарах салбарыг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн талаар дурдав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг онцлон тэмдэглэв.

Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн компаниудын төлбөр тооцоо, гэрээ, тусгай зөвшөөрөл болон санхүүгийн мэдээллийг нээлттэй болгож,  авлигын эрсдэлийг бууруулна гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгож байв.

Хуулийн төсөлд зөвхөн уул уурхайтай холбоотой төдийгүй олон салбарын үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна. Тодруулбал, эрдэс баялаг, ан амьтан, усны нөөц, ойн баялаг, байгалийн ургамлын нөөц, нийгмийн тэгш байдал зэрэг агуулгын хүрээнд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, саналыг авч байна. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигура, Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хэрэгжилтийг сайн хангадаг улс орнуудын нэг болохыг сайшаан тэмдэглээд, салбарын үйл ажиллагаанд стандартыг хэвшүүлэх, үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх талаар санал солилцов.

Тэрбээр ил тод байдлыг хангахад Монгол Улсын төр, засгийн түвшинд төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, олон талт оролцоог хангаж байгаа нь чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр холбогдох санал, зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улс авлигын төсөөллийн индексээр урагшлахад энэхүү хууль чухал хувь нэмэртэйг тодотгоод, одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэн орсон  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна8 минут 59 секундын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа13 минут 50 секундын өмнөМонгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно43 минут 53 секундын өмнөЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна1 цаг 23 минутын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна1 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа1 цаг 31 минутын өмнөУлаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна1 цаг 35 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ1 цаг 40 минутын өмнөХорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна1 цаг 44 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 50 минутын өмнөХог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна1 цаг 53 минутын өмнө“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж1 цаг 57 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 4 минутын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно2 цаг 36 минутын өмнөБ.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?2 цаг 39 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв2 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна2 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ3 сар 18. 14:48Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 14:45Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна3 сар 18. 14:42Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо3 сар 18. 14:39Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа3 сар 18. 14:35Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ3 сар 18. 14:32ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ3 сар 18. 14:29Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна3 сар 18. 14:26"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа3 сар 18. 14:24Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа3 сар 18. 14:19Цэргүүдээ эргэв3 сар 18. 13:48Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 18. 13:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.