Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан талаар тус улсын ЭСЯ-аас мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд "2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно.
Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө. Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу.
Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.html " гэж дурдсан байна.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Дэлхийн улс орнуудын цэргийн баяр
Берлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ
Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ
ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана
ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа
"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ.gif)

Сэтгэгдэл бичих