Нийслэлийн хэмжээнд 700 орчим гадна хаяг, зар сурталчилгааны байгууламж байгаагаас 493 нь зөвшөөрөлтэй байдаг. Гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ хүрээнд дүүрэг тус бүрд хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно.

Тодруулбал, Баянгол дүүргийн 1, 4, 27 дугаар хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Улаанбаатар төмөр замын вокзалаас Төмөр замын их сургууль хүртэл үйл ажиллагаа явуулдаг 86 аж ахуйн нэгж байгууллагад хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартын шаардлагыг хүргүүлэн, жишиг гудамж болгохоор зорьж байна.

Гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.
- Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
- Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
- Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
- Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
- Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
- Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
- Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
- Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.
Тус ажлыг УБЗАА, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Хяналт шалгалтын газар, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба болон ЗДТГ нар хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим
Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа
Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
Цэргүүдээ эргэв
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл.gif)

Сэтгэгдэл бичих