“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо


3-р сарын 19
15 цаг 27 минут

       “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү эмхэтгэл бол Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан цорын ганц албан ёсны хууль цаазын бичиг бөгөөд нийгэм, эдийн засгийн шилжилтийн эгзэгтэй цаг үед ард түмний оюун санаа, нийгмийн хэв журам, дэг ёсыг сахиулж, үндэсний эв нэгдлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал чуулганы индрээс онцолж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ, төрийн хууль эс үйлчлэх харилцаа, үл биелүүлэх аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд гэж үгүй гээд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүх, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хуулийг баримталж, өдөр тутмын ажил, амьдралдаа хэрэглэдэг гэдгийг онцлон өгүүлсэн юм.

Тус эмхэтгэлийг Улсын Бага Хурлаас эхлэн өнөөг хүртэл Тамгын газар эрхлэн гүйцэтгэж байна. Эмхэтгэлийн хамт олон 35 жилийн ойгоо тохиолдуулан Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан кирилл, брайл хос үсгээр нийтэлсэн тусгай дугаар гаргасныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулж, баяр хүргэлээ.

Эмхэтгэлийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас баримт бичиг, хууль, тогтоомжийн эмхэтгэл, сэтгүүлийн үзэсгэлэн гаргаж, “Төрийн мэдээлэл”-д зориулсан хүндэтгэлийн буланг Төрийн ордонд байгуулжээ. Мөн эмхэтгэлийг гардан эрхэлж байсан ахмад ажилтнууд, одоо ажиллаж буй залуу үеийн төлөөллийг хүлээн авч, талархал илэрхийлсэн юм. Талархал илэрхийлэх арга хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нээж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайханы мэндчилгээг уламжлав. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэл Монгол Улсад хуульт ёс, эрх зүйт нийгмийн тогтолцоог бүрэлдүүлэн бэхжүүлэх үйл хэргийн үндсэн эх сурвалж болсоор ирснийг онцолж, албан ёсны эх сурвалж тул энэхүү эмхэтгэл хууль, шүүхийн байгууллагынхны гарын авлага, ширээний ном болдгийг бахархан дурдсан юм.

“Төрийн мэдээлэл” сэтгүүлийг сар тутам гаргаж байхаар заасан БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж эдүгээгээс 35 жилийн тэртээ, 1991 оны энэ өдөр гарчээ. Анхны дугаараасаа эхлэн тус эмхэтгэл эдүгээ нийт 1406 дугаар гараад байгаа бөгөөд 2020 оноос хууль тогтоомжийг монгол, кирилл хос бичгээр хэвлэж байна. Энэ хугацаанд мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг эмхэтгэсэн 15 тусгай дугаар гаргасан байна.

Талархал илэрхийлэх арга хэмжээнд Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн гуай, Монголын парламентын анхны хэвлэлийн төлөөлөгч, парламентад тасралтгүй 26 жил ажилласан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, Тамгын газрын анхдагч Ч.Жаргалсайхан, Б.Одонжил, ахмад ажилтан Б.Янжинлхам, Л.Баярсайхан, Э.Эрдэнэчимэг, С.Итгэлт нарын зэрэг олон хүн уригдан оролцож, өөр өөрийн дурсамжийг хуваалцсан юм. “Хамгийн их ажил хийсэн” парламент гэгддэг 1992-1996 оны Улсын Их Хурал, чуулганы үйл ажиллагаа, ажлын ачаалал, хамт олны эвсэг, хөдөлмөрч арга барилын тухай Ардын багш Т.Баасансүрэн халуун дотно дурсамж ярив. Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд ажиллаж байсан хүмүүсээс нэг Төрийн соёрхолт, нэг Ардын багш цолтон, таван гавьяат цолтон төрөн гарсныг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй энэ үеэр бахархан дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа1 цаг 26 минутын өмнөМонгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа1 цаг 30 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо1 цаг 37 минутын өмнөГадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ3 цаг 19 минутын өмнөЗасгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна5 цаг 22 минутын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа5 цаг 27 минутын өмнөМонгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно5 цаг 57 минутын өмнөЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна6 цаг 35 минутын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна6 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа6 цаг 44 минутын өмнөУлаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна6 цаг 48 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ6 цаг 52 минутын өмнөХорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна6 цаг 57 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв7 цаг 3 минутын өмнөХог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна7 цаг 6 минутын өмнө“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж7 цаг 10 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 17 минутын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно7 цаг 49 минутын өмнөБ.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?7 цаг 52 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв7 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна8 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ3 сар 18. 14:48Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 14:45Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна3 сар 18. 14:42Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо3 сар 18. 14:39Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа3 сар 18. 14:35Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ3 сар 18. 14:32ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ3 сар 18. 14:29Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна3 сар 18. 14:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.