Монгол Улсын аялал жуулчлалыг дэмжих, агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын дагуул Хүннү хотын бүтээн байгуулалт, хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх зорилго бүхий “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох чиглэлээр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудал болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг гүүрэн гарцаар холбох дэд бүтэц, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх, дамжин өнгөрөх зорчигчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх шаардлагагүйгээр, нисэхийн аюулгүй байдлын болон хил, гаалийн хяналтын тусгай зохицуулалтаар транзит зочид буудалд шууд, чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтын явцад хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх бол ИНЕГ нь нисэх буудлын үйл ажиллагаатай уялдуулах, аюулгүй байдал, хил гаалийн тусгай зохицуулалтыг хангах, гүүрэн гарцын холболтын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
“Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаар дамжин өнгөрөх зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цаашлаад Улаанбаатар хотыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгон хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм.



Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим
Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа
Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
Цэргүүдээ эргэв
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл.gif)

Сэтгэгдэл бичих