Н.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар


3-р сарын 19
19 цаг 46 минут

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц өнөөдөр (2026.03.19) бүрдсэнгүй. Хаврын чуулган эхлэв үү, үгүй юү О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын бүлгийнхэн МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учралыг буланд шахав. “МАН-ын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Бид чуулганд суухгүй” гэж бойкотлов. Ордон дахь О.Цогтгэрэлийн улс төрийн акцийн фон нь Х.Баттулгынхан болох Х.Тэмүүжин, Б.Жаргалан нар. Харин нөгөө талаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ба түүний найзууд. Л.Оюун-Эрдэнийн хувьд, С.Баярцогтын оффис байрладаг гэх NTV телевизэд зориуд очиж ярилцлага өгсөн нь халуухан хаврын оршил байв. Тэр ууртай байгаа. “МАН-ыг би сонгуульд ялуулсан. Энэ бол миний ялалтаар баталгаажсан эрх мэдэл. Галаар битгий наадаарай. Үндэсний хэмжээний тэмцэл өрнүүлж чадна шүү” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон МАН дахь өрсөлдөгч талынхнаа сүрдүүлсэн. Л.Оюун-Эрдэнийн хувьд, одоо Х.Баттулга, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхантай хүчээ нэгтгэх цаг. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүнээс гадна Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Х.Булгантуяа, Э.Болормаа, Б.Баярбаатар О.Батнайрамдал, П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, Ц.Даваасүрэн, М.Ганхүлэг, Ч.Номин, Б.Тулга, Х.Баасанжаргал, Н.Алтаншагай, М.Мандхай, О.Саранчулуун, Ж.Чинбүрэн, М.Энхцэцэг, Х.Ганхуяг зэрэг МАН-ын 21 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд суусангүй. МАН-ын 21 гишүүнээс Г.Занданшатарын танхимын хоёр сайд болох Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн нараас бусад нь Л.Оюун-Эрдэнийн фракцийнхан. МАН дахь наяад оныхон голдуу гишүүд ийнхүү Н.Учралыг овоо хараандаа авсан АН-ынхны улс төрд дэмжлэг үзүүлж байна. Харин Х.Баттулгын фракциас УИХ-ын гишүүн Ө.Шижир “Өмнө нь шөнө дундын яриа гэдэг шиг Х.Булгантуяа дарга шөнөжин ганцаараа ярьсан. Өнөөдөр үд дундын яриа гэдэг шиг Н.Учрал дарга өглөөжин ганцаараа ярилаа. Олонхийн бүлэг ирцээ бүрдүүл. Намын дарга юм бол намын дарга шиг байж 68 гишүүнээ оруулж ир. УИХ-д олонхи болсон нам шүү дээ” хэмээн УИХ-ын дарга Н.Учралыг шоглов.

УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орно гэдэг аюул. Өнгөрсөн намар МАН-ын даргын төлөөх тулааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоо мэдэгдэж, УИХ-д танилцуулах болоход эсрэг талынхан нь чуулганы танхимын хаалгыг цоожилсон. Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд сайд нарыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Гэвч энэ эрхийг нь эдлүүлэхгүй хэд хонолоо! Тэр явдал давтагдахад тун ойрхон байна. Намрын халуун өдрүүдэд УИХ-ын чуулганы танхимын хаалгыг Ерөнхий сайд Г.Занданшатарын өмнө цоожилж байсан бол одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг цоожтой хаалга угтаж мэдэх нь. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учралыг шахаанд оруулж буйн цаана УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай “У.Хүрэлсүхийн хууль”-ийг явуулахгүй байх Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын захиалга бий. “У.Хүрэлсүхийн хууль”-ийг УИХ баталбал Х.Баттулгын улс төрийн карьер дуусгавар болж, Л.Оюун-Эрдэнийн найзуудаас цөөнгүй нь эгүүлэн татагдах эрсдэлтэй. Тиймээс Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй” гэдгээ ил тод илэрхийлсэн. Тэдэнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүч нэмж, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын эсрэг медиа улс төрийг өдөр бүр шахам хийж байна. О.Цогтгэрэлийн хувьд, “Долоон өндөгтэй шаазгайн үлгэр” шиг “У.Хүрэлсүхийн хууль”-аар Х.Баттулгыг Ц.Туваан, Ц.Мөнхбат, Р.Сэддорж зэрэг хуулийнхны хар дансанд орсон фракцийнхантай нь хамт эгүүлэн татуулахгүйн тулд тэдэнтэй нэг завинд суухаас өөр аргагүй. Бүлгийнхээ гишүүдээс сугалуулж эхэлбэл О.Цогтгэрэлд хариуцлага тооцож, намын даргаас огцруулах улс төр АН-д өрнөнө. УИХ-ын 2028 оны сонгууль хүртэл АН-ын бүлгээ бүтэн байлгаж чадахгүй бол О.Цогтгэрэл ч дуусна! Тиймээс тэрбээр хүссэн ч, эс хүссэн ч Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нартай нэг завинд суулаа. Харин УИХ-ын дарга Н.Учралд хүний, өөрийн намынхны сөрөг довтолгооныг намжаах нэг арга бий. Тэр нь Д.Амарбаясгаланг “тор”-ноос суллах... Ордонд өрнөж эхэлсэн хаврын халуухан улс төрийн хорыг найруулж, жорыг тохируулж чадах хүн бол Д.Амарбаясгалан. МАН-ынхантай ч, АН-ынхантай ч, Үндэсний эвсэлтэй ч учраа ололцож чадах хүн бол тэр. Өнгөрсөн намар намын даргын төлөөх тулааны үеэр Д.Амарбаясгалан хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн ч Л.Оюун-Эрдэнэ шиг У.Хүрэлсүх рүү довтлоогүй, Г.Занданшатартай эвлэршгүй дайсан болоогүй, “Н.Учрал миний оронд УИХ-ын дарга болчихлоо” гэж өширхөөгүй. УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн шүү дээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн зургийг МАН, АН-ын дарга нартай хамт гаргасан хүн нь Д.Амарбаясгалан. Эрх баригч хүчний стратегичдийн нэг гэгддэг Д.Амарбаясгаланг АН-ын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй зөвшилцлийн ширээний ард суулгаад үзвэл яасан юм бэ, УИХ-ын дарга аа. АН-ынхны довтолгоон, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын өс зангидсан улс төр удаан үргэлжилбэл төрийн хямрал даамжирч, төв талбай бухимдсан иргэдээр дүүрч болзошгүй. Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд, Боловсролын сайдаа томилж чадахгүй, энэ хоёр том салбар эзэнгүйднэ. Ордны улс төрд яг одоо л “вакцин” шахахгүй бол УИХ-ын чуулганыг нэг өдөр гацаах цаадуулын чинь хувьд юу ч биш шүү дээ. УИХ-ыг спикертэй нь бойкотолж буйн цаана Г.Занданшатараар намрын улс төрийнхөө өс хонзонг тайлж, Засгийн газрыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг батлуулахгүй байх зэрэг олон давхар цохилттой улс төр хийж буйг Н.Учрал эрхбиш мэдэж байгаа биз. Тэгэхээр наад Д.Амарбаясгалангаа эсрэг талынх гэж харахгүйгээр О.Цогтгэрэл, Л.Оюун-Эрдэнэ нартай улс төрийн зөвшилцөлд оруул. Мөнхийн эрх ашгаа бодвол яг одоо Н.Учралыг улс төрийн хямралаас аврах хүн нь Д.Амарбаясгалан байж мэднэ.

 С.Тулга               



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар1 цаг 35 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв3 цаг 5 минутын өмнөГХЯ: АНУ-ын тал визийн барьцаа байршуулах хөтөлбөрөөс Монголыг хасахад хамтран ажиллахаа илэрхийллээ3 цаг 9 минутын өмнө“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа5 цаг 43 минутын өмнөМонгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа5 цаг 47 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо5 цаг 54 минутын өмнөГадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ7 цаг 36 минутын өмнөЗасгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна9 цаг 39 минутын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа9 цаг 44 минутын өмнөМонгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно3 сар 19. 11:07ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна3 сар 19. 10:28“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна3 сар 19. 10:23УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа3 сар 19. 10:20Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна3 сар 19. 10:16Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ3 сар 19. 10:11Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна3 сар 19. 10:07Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 19. 10:01Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна3 сар 19. 9:58“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж3 сар 19. 9:54Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 19. 9:47Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно3 сар 19. 9:15Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?3 сар 19. 9:12Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 19. 9:05УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 19. 9:01Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна3 сар 19. 8:58Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ3 сар 18. 14:48Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 14:45Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна3 сар 18. 14:42Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо3 сар 18. 14:39Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа3 сар 18. 14:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.