Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан талаар зарим сайт мэдээлсэн. Тодруулбал, тус газрын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган, Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр нарыг өчигдөр (2026.03.19) ажлаас нь чөлөөлж, цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг Эрүүгийн цагдаагийн албаныхан саатуулж буй дүрс бичлэг олон нийтийн анхаарлыг татаж, МСНЭ мэдэгдэл гаргасан. ЦЕГ-ын УСА-ны ХМОНХХ-ийн дарга Д.Мөнххуяг энэ талаар “Нэр бүхий иргэдээс хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайтын ажилтнууд нь хүний хувийн болон эмзэг мэдээллийг “Олон нийтэд түгээнэ, баримт мэдээлэл тараана” гэж сүрдүүлэн их хэмжээний мөнгө авсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно” гэж мэдэгдсэн.
Д.Оюун
Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим
Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа
Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
Цэргүүдээ эргэв
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл.gif)

Сэтгэгдэл бичих