Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа


3-р сарын 20
9 цаг 24 минут

     Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд /2026.03.19/ Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал Валери Хики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан болон Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал Валери Хики,  тус банкны Монгол дахь Суурин төлөөлөгч  Таехюн Ли,  Зүүн Ази, Номхон далайн бүсийн байгаль орчны ахлах эдийн засагч Жиованни Рута болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Талууд уулзалтаар Монгол Улсын тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хууль эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн суурьтай байгаль орчны хуулиудыг  батлах, энэ салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөж, санал солилцон, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаас эхлэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Ойн тухай, Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай, Байгалийн ургамлын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай зэрэг 12 хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөөд буйг дуулгаад, 2026 ондоо багтаан байгаль орчны  салбарын 33 багц хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зорилготой ажиллана гэлээ.

Мөн тэрбээр ирэх наймдугаар сарын 16-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсныг тэмдэглэв. Мөн Улсынг Их Хурлын даргын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгаль орчны хууль, эрх зүйн орчныг эдийн засгийн суурьтай болгох, зүй зохистой харилцааг бий болгох чиглэлийг баримталж,  холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөн ажиллаж байна гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Дэлхийн усны өдөр тохиож буй энэ цаг үед Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзаж буйд талархлаа илэрхийлээд говиос сонсгогдсон гишүүний хувьд Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх Усны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа дуулгав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал,  Засгийн газар уур амьсгалтын өөрчлөлт, цөлжилт, ус, ой сан хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулан, манлайлал үзүүлэн ажиллаж байна гэлээ.

Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал, хатагтай Валери Хики Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлсэн ажил ихтэй энэ үед цаг гарган хүлээн авсанд Байнгын хорооны гишүүдэд талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын хувьд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, газрын доройтлын асуудалд Байнгын хороо анхаарал тавьж ажиллаж байгааг сайшаагаад тодорхой асуудалд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэсэн.

Тодруулбал газар, ус, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөцүүдээ урт хугацаанд үр дүнтэй ашиглахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах, улмаар усны талаар Монгол Улс дэлхий дахинд зүй зохистойгоор байр сууриа илэрхийлэхэд анхаарах нь зүйтэй гэв. Мөн эдгээр асуудлууд болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад Дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Лаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна1 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхлаа1 цаг 25 минутын өмнөД.Баярхүү: Хуулийн цорын ганц дарангуйлал л тогтоочих!1 цаг 28 минутын өмнөНийслэлийн 141 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо1 цаг 39 минутын өмнөНЕБ-ын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил дууслаа1 цаг 43 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо1 цаг 51 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 54 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа1 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан2 цаг 44 минутын өмнөАжлын байран дээрээ архидсан дарга нарт Зөрчлийн хэрэг үүсгэж, ажлаас нь чөлөөлжээ9 цаг 38 минутын өмнөН.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар3 сар 19. 19:46“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв3 сар 19. 18:16ГХЯ: АНУ-ын тал визийн барьцаа байршуулах хөтөлбөрөөс Монголыг хасахад хамтран ажиллахаа илэрхийллээ3 сар 19. 18:12“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа3 сар 19. 15:38Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 19. 15:34“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо3 сар 19. 15:27Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ3 сар 19. 13:45Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна3 сар 19. 11:42Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 19. 11:37Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно3 сар 19. 11:07ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна3 сар 19. 10:28“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна3 сар 19. 10:23УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа3 сар 19. 10:20Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна3 сар 19. 10:16Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ3 сар 19. 10:11Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна3 сар 19. 10:07Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 19. 10:01Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна3 сар 19. 9:58“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж3 сар 19. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.