Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


3-р сарын 20
9 цаг 27 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг (2026.03.19) өргөн мэдүүллээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аж ахуйн нэгж, татвар төлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлөхөөр заасан.  


Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх заалтад Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр тус тус хуульчилжээ.  Шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул дээрх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг төсөл санаачлагч онцоллоо. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо” гэх агуулгыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ. 

 


 

Түүнчлэн и-спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг  татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан талаараа төсөл санаачлагч тодотголоо. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхийг дэмжих, тив, дэлхийн томоохон тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн баг, тамирчдыг урамшуулах, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангах зэрэг ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Лаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна1 цаг 24 минутын өмнөУИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхлаа1 цаг 26 минутын өмнөД.Баярхүү: Хуулийн цорын ганц дарангуйлал л тогтоочих!1 цаг 30 минутын өмнөНийслэлийн 141 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо1 цаг 40 минутын өмнөНЕБ-ын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил дууслаа1 цаг 44 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо1 цаг 52 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 55 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа1 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан2 цаг 45 минутын өмнөАжлын байран дээрээ архидсан дарга нарт Зөрчлийн хэрэг үүсгэж, ажлаас нь чөлөөлжээ9 цаг 40 минутын өмнөН.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар3 сар 19. 19:46“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв3 сар 19. 18:16ГХЯ: АНУ-ын тал визийн барьцаа байршуулах хөтөлбөрөөс Монголыг хасахад хамтран ажиллахаа илэрхийллээ3 сар 19. 18:12“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа3 сар 19. 15:38Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 19. 15:34“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо3 сар 19. 15:27Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ3 сар 19. 13:45Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна3 сар 19. 11:42Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 19. 11:37Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно3 сар 19. 11:07ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна3 сар 19. 10:28“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна3 сар 19. 10:23УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа3 сар 19. 10:20Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна3 сар 19. 10:16Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ3 сар 19. 10:11Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна3 сар 19. 10:07Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 19. 10:01Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна3 сар 19. 9:58“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж3 сар 19. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.