Д.Баярхүү: Хуулийн цорын ганц дарангуйлал л тогтоочих!


3-р сарын 20
9 цаг 53 минут

     -Г.Занданшатар: Бүх сумыг ядууралгүй болгох хөдөлгөөн өрнүүлнэ. Улсын хэмжээнд ядуурлын түвшин дорвитой буурахгүй, ялангуяа хөдөө орон нутагт хамрах хүрээ их хэвээр байгаа тул “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга”-ыг өрнүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа!

-УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам: Бүх сум нь авто замаар холбогдсон анхны аймаг Сэлэнгэ болно.

-Албан ёсны статистик биш байлаа ч ханатай тоо. Түүнээс илүү ч байж мэднэ. Монгол улсад 913 мянган иргэн нэн ядуу амьдарч байна гэнээ!

-Зохиогч намайг их шүүмжилдэг: –Элдэв номнол, үглэл зөндөө бичлээ. Ганцхан зөв болгох аргаа бичихгүй юм гэж.

-“Сайхан шүүмжлэгч. Тэгсэн мөртлөө гарцыг нь бичээч” гэснийх нь хариуд эхний, суурь, хожим алтаар ч үл хэмжигдэх тэр ГАРЦ-ыг чинь одоо зааж өгье! Зөв болгох арга чинь тэр! ЦОРЫН ГАНЦ ШҮҮ!

“Дэлхийд юу ч хийхгүй мөртөө өлсөхгүй амьдарч болдог ард түмэн монголчуудаас өөр хаана ч байхгүй. Бараг л мал нь өөрөө өсөөд үржээд байдаг нь баярламаар ч юм шиг, санаа амар амьдрал ч юм шиг. Гэтэл энэ дэлхий дээр өлсөж үхэж байгаа хүн сая саяараа бий.

Уг нь ийм сайхан эх оронтой, ийм ухаалаг, цөөхүүлээ ард түмэн нэг л зүг чигээ олвол дороо өөрчлөгдөнө дөө” хэмээн японы эрдэмтэн зохиолч, миний номын садан Т.Мацуда манай нэр хүндтэй нэг сонинд ярьсан байснаас үүдээд нөгөө л ярьдагаа, бичдэгээ дахин цэгцлээд энд бичье, толилуулъя гэж шийдлээ шүү, монголчууд аа! Мацуда найзынхаа ярьснаас ургуулаад монголчуудаасаа ам асууя. Өмнөд Солонгос, Японд их очдог болсон цаг. Шүтээд ирдэг. Тэнд ардчилал ч байна, бас хөгжил ч байна. Азид ардчиллаараа яралзаж яваа Монгол, Япон, Солонгос гээд төсөөлчих дөө. Яагаад ардчилалтай Монгол нь ядуурчихсан, ардчилалтай Япон, Солонгос нь баяжчихсан юм бэ? Харьцуул даа. Миний хариулт тун энгийн ба ойлгомжтой!

Монголд ардчиллын жилүүдэд дэндүү олон засаг солигдлоо гэдэг нь улс төрдөө 100% биш, нийгмийн ядуурал ба ядуучуудын тэсрэлттэй холбоотой юм. Миний ойлголтоор. Би тэгж бодно чиг, зүтгэнэ чиг! 

Монголын төр-засаг нь ямагт түгшүүрийн байдалд ажиллана. Төр нь төр шиг байж чадахгүй, улс төрийн эр зориг дутна, хулчийна, популизмдэнэ. Өнөө маргаашаа аргацаасан бодлого л яваад байна. Гал алдчихгүй байхыг л хичээнэ.

“Ажил хийгээд өгөөч ээ!” хэмээн Монголын төр-засаг 36 жилийн турш ард түмнээ ятгаад тусыг эс олжээ. Ятгалга нь уянгын уриалга болж хэлэгдээд ч нэмэр алга. Нохой хуцсаны дайтай ардуудад сонсогдож ирсэн байх. Харин одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын өнгөн дээр ажил хэрэг болох тийшээ хандаасай билээ, залбиръя. Хамаг хэрэг Төрд байна, хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь улс төр гэдгийг би сөрдөг хүн л дээ. Энэ МОНГОЛ ХҮН-д өөрт нь их дутагдал байнаа. Цөлх ардуудад! Ардууд нь ч яг ардууд л даа. Цөс ихтэй. Аугаа удамтай, аугаа түүхтэй гэх боловч тэр нь хийрхэл болж хааяа дэврэхээс биш, бүтээх босгоход нь сэтгэлийн тэнхээ өгнө гэж байхгүй. Үнэлэх эрхэмлэх зүйлгүй, огтын ажил төрөлгүй, заль мэх, хулгай зэлгий, гуйлга түүлгэ, тэтгэмж тэтгэлэгээр өдөр хоног өнгөрөөж буй үлгэн салган айл өрх ядаж энэ нийслэлд маань бүр олон мянгаараа байна гээч.

Аймаг сумын төвүүдэд ч байна. Төгсгөлд нь зураг үзүүлнээ. Үзээд гутрах уу, баярлах уу, Таны дур! Энэ бүхнийг ганцхан хатуу хуулиар (ганцхан шүү!) бүгдийг нэг дор шийдчихээр санагдах юм.

Өмнө бичсэнээ дахиад давтлаа шүү! Төрийн бүх өндөрлөг, УИХ-ын 126 гишүүн, бүх сайд нар, орон нутгийн ИТХ-ын бүх депутат, Засаг дарга нар бүгд сонортоо авна уу? ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ, ЭРҮҮЛ САРУУЛ МОНГОЛ ХҮН АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ТАТВАР ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ! Ийм нэг цоо шинэ хууль мөрдүүлээд түүхэнд алтан үсгээр бичигдэцгээе! 

Ийм хууль баталж мөрүүлсний ашиг тус юу вэ:

1.Ажилгүй орлогогүй иргэд гэдэг ойлголт ганц далайлтаар ганцхан жилийн дотор алга болно. Мэдээж эхэндээ хагас жил ч юм уу ах дүүсээсээ зээлээд, ломбард, санхүүгийн элдэв махинацаар тэр татвараа төлөг! Дараачийн хагас жилээс зээлдүүлэх хүн олдохгүй болно. Гэнэт ухаарна. Ариусна. “Ажил эрхлэхгүй бол сөнөлөө!” гэдгээ яс махандаа тултал мэдэрнэ ойлгоно. Ингээд хоёр зуу, гурван зуу мянгаар (хагас сая, бүр сая гэе!) тоологддог ажлын сул байрууд дороо дүүрнэ. 

2.Улс даяараа язганатал хөдөлмөрлөнө. Язганатал хөдөлмөрлөхийг дагалдаад эдийн засаг төрөлжинө. Одоогийн үхээнц эдийн засаг амилна. Нэмүү өртөг шингэнэ. Экспортын чиглэлтэй болно. Ажил олгогчид жинхэнээсээ эх орныхоо эзэд нь болно. Бизнесчид нь ч эх орондоо буян үйлдэгсэд болж хувирна. Ажлын байруудын эрэлт хэрэгцээ эрс ихсэнэ, олдохоо болино.

3.Улаанбаатарын даацын хэтрэл, замын түгжрэл, хөрс ус агаарын бохирдлыг энэ хуулийн хүчээр өлхөөн шийдчихнэ. Хөдөөнөөс хот руу орж ирээд ядуурсан, золбирсон, ажилгүй, залхуу, арчаагүй яваа үй түмэн иргэд сайндаа л хагас жил хүртэл татвараа өр тавьж төлөөд аргаа бараад мухардахдаа хөдөө рүүгээ төрсөн нутгаа зорино. Бараг тал нь хотоос гараад явчих байх. Гэвч аймаг суманд нь ажил эрхлээгүйн татвар авч байх тул яалт ч үгүй мухардаад ажил хийхээс аргагүй болно. Ерөнхий сайдын зарласан сумдыг ядуурлаас аврах хөдөлгөөн жинхэнээсээ хэрэгжинэ.

4.Мэргэжлийн төрөл зүйлүүд эрс нэмэгдэнэ. Одоо нийслэлээр жишээлэхэд насанд хүрсэн иргэдийн үлэмж нь худалдагч, хувийн таксины жолооч, нийтийн хоолчны (ихэнхи нь хуушуур бууз) ажил эрхэлж байна. Тэр нь ашигтай ашиггүй нь мэдэгдэхгүй. Татварын ийм бодлогын дүнд худалдагч, жолооч, нийтийн хоолны тогоочийн мэргэжил, ажлын байр эрс багасна. Хувийн машины тоо автоматаар цөөрнө. Үй түмэн жолооч худалдагч нар бүтээлч өөр ажил эрэлхийлнэ. Ерөнхийлөгчийн зарласан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр маань ажиллах хүчнээр дүүрнэ.

5.Нийслэл дэх энэ их зах дэлгүүрүүд олон жилийнхээ барааны нөөцөнд дарагдаад нэмж овоолсоор байгаагаа цэгцэлнэ. Бараа нь гүйхгүй, хэн ч авахгүй байх аваас бараа лангууны манаач ийм олуулаа зэрэгцэн хийдгээсээ сална. Өөрөөр сэтгэнэ. Энэ их овоолсон бараагаа Сибирь, Умард Орос руу яаж ийгээд зөөвөрлөж таарна. Гадаадад гаргаж борлуулах арга ухаан сийлнэ. XXI зууны наймааны ухаанд суралцана.

6.Ажлын байрууд олноороо бий болсноороо сүүдрийн эдийн засаг, далд хуйвалдааны өрхийн жижиг бизнес, амиа аргацаасан жижиг аж ахуйнууд төрөл арилжина, тэлнэ, томорно, шилэн болно. Газар эргэлтэд орно. Амарчилж аж төрдөг, биеийн амар хардаг, үлгэн салган, гурилддаг, залхуурч хэвтдэг дадал халагдана.

7.Монгол хүн монгол хүндээ захирагдаж харилцан ажиллахаас өөр гарцгүй болно. Хөдөлмөрийн харилцаанаас үүсэх зөрчил мөргөлдөөн багасна. Үнэ цэнэтэй олдсон ажлын байрандаа тогтвортой ажиллахыг хичээнэ. Хөдөлмөрийн харилцаа огт өөрөөр, эрүүл саруулаар хөгжих болно. Ажил хөдөлмөрийн нэр хүнд өснө.

8.Төрөөс татаастай аймаг сумын төвүүд оволзсон бүтээн байгуулалт руу шилжинэ. Хөгжлийн төвүүд бий болно. Бүтээнэ босгоно, бүтээхийн тулд сэтгэдэг болно. Нөгөө л “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөөд явж өгнө.

9.Улс даяараа ажлын байрны төлөө өрсөлдөнө, уралдана, өөрийгөө хөгжүүлнэ, монгол хүн эрүүлжнэ, архи тамхи, залилан, луйвар, залхуурал гэх мэт буруу муу дадлаа гээнэ, ирээдүй хойч үедээ үүрдийн буян үйлдэхийн тулд монгол хүн цоо шинээр төлөвшиж хүмүүжинэ. Эрүүл урт наслахыг хичээх болно. Амьдралд хайртай болно.

10.Монголд оюун санааны, сэтгэхүйн маш том хувьсал хувьсгал авчирна. Сул дэл байх, цаг нөхцөөх, хэрэгтэй хэрэггүй юмаар оролдох, архидах, золбирох, дампуурах явдлыг эцэслүүлнэ. Бүгдээрээ зөв шахаанд орно. Хуучнаар ТМС гэж нэрлэдэг сургалтын төвүүд дүүрнэ. Ажилчин малчин анги жинхэнээрээ дахин бий болно.

11.Хөдөлмөрийн сэхээтнээрээ ялгарна. Хөдөлмөрийн сэхээтний үнэ цэнэ өснө.

12.Монгол хүний хүмүүжил, соёл, сахилга бат шал өмнөө болж төрөл арилжина. Хүүхдийн хүмүүжил зүгширнэ. Гэр бүл салалт, өнчрөл эрс багасна. Ажлын байранд үр хүүхдээ бэлтгэх сэтгэхүй гүн сууна. Ажлын байранд өөрийгөө бэлтгэнэ. Бултаараа бэлтгэнэ. Хичээнэ.

13.Монгол хүн эх орондоо ч, харьд ч боолын хөдөлмөр эрхэлдэг, боолын сэтгэлгээтэй явдгаа болино. Зовхи нь өөдөө болно.

14.Хөдөлмөрийн шинэ харилцааг дагалдаад гэмт хэрэг эрс багасна. Хулгай луйвар, залилан, дээрэм нийгэмд жигшигдэнэ. Малын хулгай хөдөөд байхгүй болно.

15.Намын талцал, гишүүнчлэлийн тоо, нам дагасан хүн сүрэг байхгүй болно. Энэ хууль намуудад халгаатай байхыг үгүйсгэхгүй. Нам хожих ёстой бус эх орон хожих ёстой хуулийн тухай том зургаар би уриалж байна.

16.Энэ хуулийг санаачилж мөрдүүлсэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч Монголын түүхнээ алтан үсгээр бичигдэн үүрд мөнхөрнө.

Ийм олон үр дүнг төсөөлж болж байна. Огт болохгүй бүтэхгүй юмыг би санал болгоогүй. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй, хийх хүнд бэрхшээл мундахгүй. Гэхдээ Монголын төр байна, төр хүчтэй, төр эрхэм, нэр хүндтэй гэдгээ л үүн дээр гаргачих хэрэгтэй!

Төгсгөлд нь жиргээнээс татсан гэр хорооллын энэ хэдэн нөхрийг хэргээр харуулъя. Хаанахын гэр хорооллыг бүү мэд. XXI зууны Монголын нийгмийг илтгэх гудамж нь, хүн ард нь энэ гэлтэй! Гурав аравны зургаахан сая хүн дэндүү уйтгартай, утгагүй, залхуутай, өлөв долов, өөрсдийгөө тамлаж амьдарч байгаагаа даруй халъя гэвэл ганцхан энэ хуулийг л батлаад хэрэгжүүлчих, хэрэглэчих!        

Д.Баярхүү

                                

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна5 цаг 13 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 цаг 20 минутын өмнөХуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 цаг 24 минутын өмнөУ.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 цаг 28 минутын өмнөТост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 цаг 35 минутын өмнөБНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 цаг 39 минутын өмнөУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.