УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхлаа


3-р сарын 20
9 цаг 56 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл /2026.03.19/ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош-д бараалхлаа.

Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, эрхэм зочинтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацааны шалгуурыг даван, улам батжин өргөжиж ирснийг онцлов.

Монгол Улс, Унгар Улстай дипломат харилцаа тогтоосноос хойших 76 жилийн хугацаанд  хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж ирснийг дурдаад, ээлжит ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Их Хурал дахь хоёр улсын парламентын бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Сүүлийн жилүүдэд Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талд хэрэгжсэн дээд, өндөр түвшний айлчлалаар бэхжсэнийг тэрбээр онцлоод, 2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын, 2023 онд Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нарын хэрэгжүүлсэн харилцан айлчлал нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн юм.

Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд парламент дахь бүлгүүдийн идэвхтэй хамтын ажиллагаа зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош албан айлчлалын хүрээнд бус анд нөхөдтэйгөө уулзсан мэт санагдаж байна хэмээн уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр, геополитикийн нөхцөл байдал, уур амьсгал, байгаль орчин ихээхэн өөрчлөгдөж буй энэ үед харилцаагаа өргөжүүлэхийн чухлыг дурдаад, эдийн засгийн хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа ихээхэн үүрэгтэйг онцолсон юм.

Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрхзүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтойг тэрбээр дурдаж байлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны шинжлэх ухаан, түүх, соёл, эдийн засаг, худалдааны  хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Д.Рэгдэл нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Лаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна1 цаг 28 минутын өмнөУИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхлаа1 цаг 30 минутын өмнөД.Баярхүү: Хуулийн цорын ганц дарангуйлал л тогтоочих!1 цаг 34 минутын өмнөНийслэлийн 141 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо1 цаг 44 минутын өмнөНЕБ-ын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил дууслаа1 цаг 48 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо1 цаг 56 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 59 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа2 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан2 цаг 49 минутын өмнөАжлын байран дээрээ архидсан дарга нарт Зөрчлийн хэрэг үүсгэж, ажлаас нь чөлөөлжээ9 цаг 44 минутын өмнөН.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар3 сар 19. 19:46“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв3 сар 19. 18:16ГХЯ: АНУ-ын тал визийн барьцаа байршуулах хөтөлбөрөөс Монголыг хасахад хамтран ажиллахаа илэрхийллээ3 сар 19. 18:12“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа3 сар 19. 15:38Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 19. 15:34“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо3 сар 19. 15:27Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ3 сар 19. 13:45Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна3 сар 19. 11:42Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 19. 11:37Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно3 сар 19. 11:07ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна3 сар 19. 10:28“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна3 сар 19. 10:23УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа3 сар 19. 10:20Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна3 сар 19. 10:16Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ3 сар 19. 10:11Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна3 сар 19. 10:07Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 19. 10:01Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна3 сар 19. 9:58“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж3 сар 19. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.