Лаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна


3-р сарын 20
9 цаг 59 минут

       Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ” гэж заасан байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байхаар тооцож, хотын төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт байршуулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламжаас хоногт 238 тонн лаг гарч байгаа бөгөөд нийт 843,200 метр.куб лагийн хаягдмал нөөцтэй байна. Төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа 5-6 метр.куб үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой. 

Тус үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан байх бөгөөд нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашиглах, лагийн шинж чанарын өөрчлөлтөд уян хатан дасан зохицох, үнэр болон хорт хийг хамтад нь цэвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулсан бөгөөд НИТХ-ын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад багтсан. Одоогоор зах зээлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдан техник, санхүүгийн болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.

Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэхгүй болохоос гадна бохирын эвгүй үнэрийг буурч, орчны бохирдол багасна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Лаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна1 цаг 46 минутын өмнөУИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхлаа1 цаг 49 минутын өмнөД.Баярхүү: Хуулийн цорын ганц дарангуйлал л тогтоочих!1 цаг 52 минутын өмнөНийслэлийн 141 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо2 цаг 2 минутын өмнөНЕБ-ын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил дууслаа2 цаг 7 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо2 цаг 14 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 18 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа2 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан3 цаг 7 минутын өмнөАжлын байран дээрээ архидсан дарга нарт Зөрчлийн хэрэг үүсгэж, ажлаас нь чөлөөлжээ3 сар 20. 1:43Н.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар3 сар 19. 19:46“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв3 сар 19. 18:16ГХЯ: АНУ-ын тал визийн барьцаа байршуулах хөтөлбөрөөс Монголыг хасахад хамтран ажиллахаа илэрхийллээ3 сар 19. 18:12“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа3 сар 19. 15:38Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 19. 15:34“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо3 сар 19. 15:27Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ3 сар 19. 13:45Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна3 сар 19. 11:42Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 19. 11:37Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно3 сар 19. 11:07ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна3 сар 19. 10:28“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна3 сар 19. 10:23УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа3 сар 19. 10:20Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна3 сар 19. 10:16Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнд 46 хүн нэрээ дэвшүүлжээ3 сар 19. 10:11Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна3 сар 19. 10:07Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 19. 10:01Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна3 сар 19. 9:58“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж3 сар 19. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.