Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор баригдаж буй 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилгын ажил дуусаж, комисс ажиллах бэлтгэл ажил хангаж байна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус эмнэлгийн барилга нь зоорьтой таван давхар, тэнхлэгээрээ 48м x 16м хэмжээтэй бөгөөд гадна автомашины зогсоол, ногоон байгууламжийн хамт төлөвлөж гүйцэтгэсэн. Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилд 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Энэхүү 80 ортой шинэ барилга ашиглалтад орсноор жилд 3200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой болох юм. Барилгын ажлыг “Элбэггүн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.












Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим
Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа
Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
Цэргүүдээ эргэв
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл.gif)

Сэтгэгдэл бичих