Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна


3-р сарын 20
14 цаг 43 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Жалханз хутагт Ц.Дамдинбазарын нэрэмжит төв талбайд хүрэлцэн ирэхэд Улиастай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засаг, нийгэм, бүх салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх нь Монгол төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.

Завхан аймаг өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа нь улс, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын хичээл зүтгэлийн дүн гэдгийг хэллээ.

Цаашид ололт, амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Завхан аймгийн иргэд “Хүнсний хувьсгал”, ”Тэрбум мод”, “Цагаан алт”  үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг анхнаас нь тууштай дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэн, ажлын байр бий болгож, татвараа төлөн улс, орон нутгийнхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Завханы 24 аж ахуйн нэгж, иргэн “Хүнсний хувьсгал”, “Атрын 4 дүгээр аян”-ы хүрээнд тав орчим тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч газар тариалан, үр тариа, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна.

Үүний дүнд 1990 оноос өмнө усалгаатай байсан бүх газар тариалангаа сэргээсэн.

2028 он гэхэд өвс, тэжээлээс эхлээд сүү, өндөг, хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангах зорилт тавьжээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Монголын хамгийн нарийн микронтой “Завхан буурал үүлдрийн ямаа”, нарийн ноостой “Сартуул үүлдрийн хонь”-ийг цөм сүрэг болгон өсгөн үржүүлдэг.

Мөн “Тосонцэнгэлийн аж үйлдвэрийн парк” байгуулах бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая гаруй мод тарьж ургуулаад байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Завхан аймгийн 78 оюутан шалгарсан. Одоогоор гадаадын 15 орны их, дээд сургуульд 43 оюутан суралцаж байгаа бөгөөд анхны төгсөгчдөө аймгийнхаа Тамгын газарт ажиллах урилга хүргүүлжээ.

Төрийн тэргүүн орон нутагт ажиллаж, бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, санаа бодлыг нь сонсож байгаад иргэд талархал илэрхийлэв. Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаагаа ч уулзалтад оролцсон иргэд илэрхийллээ.

Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьдрал, боловсролд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэдгийг хэллээ.

Тэлмэн сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Гантөмөр: Би 20 гаруй жил төрийн албанд ажиллаж байна. Миний хүү Энххүслэн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Будапешт хотод барилгын инженер мэргэжлээр суралцаж байгаа. Энэ бол миний хүүгийн ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт, манай гэр бүлд итгэл, урам бас хариуцлага өглөө. Төв суурин газар, хөдөө орон нутгийн мянга мянган хүүхдэд “Хичээвэл боломж байна” гэсэн итгэл төрсөн гэдэгт итгэлтэй байна. Энэ  хөтөлбөрөө улам өргөжүүлж, олон хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй гэж хүсье.

“Мөнхөд мандаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Золзаяа: Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн манай малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн хувьд цаг үеэ олсон, ирээдүйдээ итгэх итгэлийг бадраасан томоохон ажил болж байгааг онцлон хэлье. Манай компани энэ хөдөлгөөнийг дэмжиж, цагаан идээ, байгалийн зэрлэг нэрс, аньс, чонын элэг, чацаргана, жимс, жимсгэнээ зөвхөн орон нутагтаа биш, улсын хэмжээний брэнд болгохыг зорьж байна. Бид жилд 30-40 тн байгалийн жимс боловсруулж 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, найман төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд татварын бодлогоор дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд технологио шинэчлэх, ажлын байр нэмэгдүүлэх маш том боломж олгож байгаа. Цаашид орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих тогтолцоог улам бүр өргөжүүлэх шаардлагатай гэж боддог. Бид Завхан нутгийнхаа экологийн цэвэр хүнсээр монголчуудаа хангахын төлөө хичээж ажиллах болно. Баярлалаа.

“Ойн тогтвортой байдал” Эмэгтэйчүүдийн ТББ-ын гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Д.Туяа: Завхан аймаг газарзүйн бүх бүс бүслүүрийг хамарсан онцлог байгальтай. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манай салбарынхан талархан хүлээж авсан. Аймаг, орон нутгийн бодлого, төлөвлөлтийн дагуу 24 сумын тавд нь “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөр хэрэгжиж байгаа, энэ онд таван сум нэмэгдэнэ. Сум бүр нэгээс доошгүй  хөв, цөөрөм байгуулчихвал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан мод, бут сөөгөө услах, арчлахаас эхлээд иргэд мал аж ахуй, газар тариалан эрхэлж ахуй амьдралаа өөд нь татахад хувь нэмэртэй гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн “Үе залгамжлагч-Элит” сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Батжаргалын Готовт Хүний гавьяат эмч, “Тэсийн гол” сангийн тэргүүн, “Шинэ-эрин ойл” компанийн ерөнхий захирал Зундуйн Хүрэлбаатарт Худалдааны гавьяат ажилтан, “Мөнхөд мандаг” компанийн зөвлөх Дагвын Баяраад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Завхан аймгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, таеквондогийн багш, дасгалжуулагч, цагдаагийн ахмад Сандагдоржийн Будхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Өнгөрсөн онд Тосонцэнгэл суманд 22 мВт-ын дулааны цахилгаан станц ашиглалтад орж, Алтай-Улиастайн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Мөн Улиастай сумын бохир ус цэвэрлэх бүрэн автомат байгууламж, 800 хүний суудалтай театр, аймгийн 100 ортой, Тосонцэнгэл сумын 50 ортой эмнэлэг, Улиастай-Алтай чиглэлийн 178 км, Арц суурь боомт хүртэлх 160 км, Солонготын давааны хатуу хучилттай авто зам, Богд, Чигэстэйн голын төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалт өрнөж байна.

Завхан аймаг бүтээн байгуулалт, ил тод нээлттэй байдал, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын бодлогоо сайжруулахад онцгой анхаарч байгааг Засаг дарга Ч.Өнөрбаяр хэллээ.

Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, эрт илрүүлэг, шударга байдлын үнэлгээ, цахимжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалт гээд олон үзүүлэлтээр улсдаа тэргүүлэх зорилт тавьжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриаллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна56 минут 39 секундын өмнө“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ1 цаг 1 минутын өмнөУлаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлана1 цаг 11 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам Улсын Сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа1 цаг 16 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна1 цаг 23 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа3 цаг 50 минутын өмнөЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай3 цаг 58 минутын өмнөЛаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна6 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхлаа6 цаг 10 минутын өмнөД.Баярхүү: Хуулийн цорын ганц дарангуйлал л тогтоочих!6 цаг 13 минутын өмнөНийслэлийн 141 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо6 цаг 23 минутын өмнөНЕБ-ын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил дууслаа6 цаг 28 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо6 цаг 35 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 39 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа6 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан7 цаг 29 минутын өмнөАжлын байран дээрээ архидсан дарга нарт Зөрчлийн хэрэг үүсгэж, ажлаас нь чөлөөлжээ3 сар 20. 1:43Н.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар3 сар 19. 19:46“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв3 сар 19. 18:16ГХЯ: АНУ-ын тал визийн барьцаа байршуулах хөтөлбөрөөс Монголыг хасахад хамтран ажиллахаа илэрхийллээ3 сар 19. 18:12“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа3 сар 19. 15:38Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 19. 15:34“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо3 сар 19. 15:27Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ3 сар 19. 13:45Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна3 сар 19. 11:42Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 19. 11:37Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно3 сар 19. 11:07ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна3 сар 19. 10:28“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна3 сар 19. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.