“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ


3-р сарын 20
15 цаг 05 минут

      Монгол Улсын Засгийн газраас энэ 2026 оны хоёрдугаар сарын 4-нд 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон юм.

 Энэхүү ажлын хүрээнд Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний музей, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Өд” сан хамтран өнөөдөр /2026.03.20/ “Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж байна. 

Р.Чойном нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор-Ухаа гэдэг газар 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн юм. Р.Чойномын гэр үзэсгэлэнг анх Хэнтий аймгийн Дархан суманд 1995 онд нээн ажиллуулж байсан бөгөөд өнөөдрийн үзэсгэлэнд тус гэр музейд тавигдаагүй 100 гаруй үзмэр тавигджээ. 

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос Р.Чойномын “Өд” сантай хамтран 12 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн юм. 

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном нь 1957-1960 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасаг, Хотын соёлын ордон, “Шинжлэх Ухаан амьдрал” сонинд зураачаар тус тус ажиллаж байсан юм. 

Тиймээс энэхүү үзэсгэлэнд түүний урлан бүтээсэн зураг, модон сийлбэр, чулуун сийлбэр гэх мэт урьд өмнө нь олон нийтэд төдийлөн дэлгэгдэн харуулж байгаагүй бүтээлүүд нь тавигдаж байна. 

Р.Чойном нь зөвхөн яруу найрагч төдийгүй зураач, сийлбэрч байсан юм. 1990 онд түүнд Монгол Улсын Төрийн шагнал нэхэн олгосон юм. 

Үзэсгэлэн өнөөдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл олон нийтийн хүртээл болно.
Үзэсгэлэнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва,  Р.Чойномын гэргий Н.Нина, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд болон төр, урлаг соёлын төлөөлөл, залуучууд оролцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна1 цаг 46 минутын өмнө“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ1 цаг 50 минутын өмнөУлаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлана2 цагийн өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам Улсын Сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа2 цаг 4 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна2 цаг 12 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа4 цаг 39 минутын өмнөЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай4 цаг 47 минутын өмнөЛаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна6 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхлаа6 цаг 58 минутын өмнөД.Баярхүү: Хуулийн цорын ганц дарангуйлал л тогтоочих!7 цаг 2 минутын өмнөНийслэлийн 141 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо7 цаг 12 минутын өмнөНЕБ-ын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил дууслаа7 цаг 16 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо7 цаг 24 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 28 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа7 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан8 цаг 17 минутын өмнөАжлын байран дээрээ архидсан дарга нарт Зөрчлийн хэрэг үүсгэж, ажлаас нь чөлөөлжээ3 сар 20. 1:43Н.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар3 сар 19. 19:46“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв3 сар 19. 18:16ГХЯ: АНУ-ын тал визийн барьцаа байршуулах хөтөлбөрөөс Монголыг хасахад хамтран ажиллахаа илэрхийллээ3 сар 19. 18:12“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа3 сар 19. 15:38Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 19. 15:34“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо3 сар 19. 15:27Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ3 сар 19. 13:45Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна3 сар 19. 11:42Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 19. 11:37Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно3 сар 19. 11:07ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна3 сар 19. 10:28“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна3 сар 19. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.