Улс төрийн намын тухай хуулийн дагуу МАН өнгөрсөн оны сүүлчээр дотоод бүтэц, зохион байгуулалтаа шинэчилсэн. Харин АН-д эл үйл явц ид өрнөж байна. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг 2026 оны гуравдугаар сарын 17-19-нд зохион байгууллаа. Тус намын гишүүн Ц.Уянга өнөөдөр (2026.03.20) намынхаа гишүүдтэй хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “МАН-аас авлигын хэрэгт холбогдсон хүмүүс улс төрөөс арчигдахгүйн тулд ээлжит нүүдлээ хийж, АН-ыг нүүрсний мөнгөөр худалдан авч байгаа юм байна. Ингэж дүгнэхээс өөр аргагүй. МАН-аас зөвхөн Улаанбаатар хотод 6000 гаруй хүн “царцаа“ болон АН-д нүүж ирлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ыг МАН-д борлуулах ажлыг гардан гүйцэтгэж байна” гэж мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, МАН-аас АН руу “царцаа” нүүлгэх ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хийж байгаа сурагтай. Тэрбээр Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, Засаг даргын албыг хашиж байсан. Намынх нь зарим гишүүн түүнийг “Баянзүрхийн МАН-ын хороог өөд татаж, сонгуульд ялуулсан” гэлцдэг. Барны эзнээс УИХ-ын гишүүн, сайд болсон “Давхар дээл”-тэй Э.Бат-Амгалан Баянзүрх дүүрэгт МАН-ын гишүүдээс бүрдсэн сүлжээтэй. Тиймээс тэрбээр УИХ-ын гишүүн, үеэл А.Ганбаатарыг Баянзүрх дүүргийн АН-ын дарга болгохын тулд тус дүүргийн МАН-ын гишүүдийг “царцаа” болгон нүүлгэсэн талаар улс төрийн хүрээнд ярьж байна. Хот дээр Х.Нямбаатартай тулаантай, Төрийн ордны гадаа “Огцор” гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй байгаа Э.Бат-Амгалан үеэл А.Ганбаатараа Баянзүрх дүүргийн АН-ын дарга болговол тус дүүрэг МАНАН дүүрэг болно гэсэн үг. А.Ганбаатарын хувьд, УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. МҮОХ саяхан Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоход А.Ганбаатар, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин нар нэр дэвшсэн.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
У.Хүрэлсүхийн хориглон хамгаалалт
Д.Амарбаясгаланд хилс хэрэг хүлээлгэхийн тулд Б.Ганхуягаас мэдүүлэг авсан гэв үү.gif)

Сэтгэгдэл бичих