Санхүүгийн салбарын тэргүүлэгчдийн нэг болох Төрийн банк харилцагч төвтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд бизнес эрхлэгч ахмад харилцагчдаа дэмжих зорилготой шинэ бүтээгдэхүүн болох “Бизнес эрхлэгч ахмадын зээл”-ийг зах зээлд нэвтрүүллээ.
Энэхүү бүтээгдэхүүн нь тэтгэврийн насны иргэдийн эрхэлж буй бичил болон жижиг бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн урсгалыг оновчтой удирдахад чиглэсэн цогц шийдэл гэдгээрээ онцлогтой. Ахмад бизнес эрхлэгчдийн олон жилийн туршлага, хуримтлуулсан мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах, тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлэхэд уг бүтээгдэхүүн чухал дэмжлэг үзүүлэх юм.
“Бизнес эрхлэгч ахмадын зээл”-ийн нөхцөл:
-
Зээлийн дээд хэмжээ: 100 сая төгрөг хүртэл
-
Хугацаа: 36 сар хүртэл
-
Жилийн хүү: 18.0% – 19.2% (хугацаанаас хамаарна)
Төрийн банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Энэхүү шинэ зээлийн бүтээгдэхүүн нь ахмад бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой шийдэл болж, тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.
Харилцагч та дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банк-ны салбар нэгжүүд болон цахим сувгуудаас авах боломжтой.
Facebook
Twitter
Youtube


“Эрдэнэс алт ресурс” ХХК том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа
Шилдэг татвар төлөгч 50 компани
"Эрдэнэс алт ресурс" ХХК энэ хаврын мод тарих ажлаа эхлүүлээ
Төрийн банк 2025 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо
“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо.gif)

Сэтгэгдэл бичих