“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 126 сурагч сонгогдон оролцож байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогчид парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг, ойлголт олгож, багаар ажиллах ур чадвар, нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох юм.
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт оролцогч гишүүдэд хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор “Загвар чуулган”-ы хуралдааныг өнөөдөр /2026.03.21/ МУИС-ийн хичээлийн байранд зохион байгууллаа.
Энэ өдрийн “Загвар чуулган”-ы хуралдаанд танхимаар 70, цахимаар 56 гишүүн оролцсон бөгөөд нээлтийн хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, “Wash action” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.
Хуралдаан Өсвөрийн парламентын асуулгын цагаар үргэлжилсэн бөгөөд гишүүд “Усны нөөцийн судалгаа, хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудал”, “Ус ба тэгш эрх”, “Сургуулийн орчин дахь усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй” сэдвээр мэдээлэл сонсож, асуулт асуун, байр сууриа илэрхийллээ.
Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхий усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар Ерөнхий Ассамблейн 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “Дэлхийн усны өдөр”-ийг тунхагласан зарласан билээ.
Мөн энэ жил “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй юм.
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөр нийт гурван удаагийн загвар чуулган зохион байгуулах бөгөөд чуулган тус бүрээс гарах санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох Улсын Их Хурлын Байнгын хороодод уламжлах юм.
“Өсвөрийн парламент” хөтөлбөрт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч хамрагдсан билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
У.Хүрэлсүхийн хориглон хамгаалалт.gif)

Сэтгэгдэл бичих