Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 210 гаруй тооны адууг хашаалж, зохих арга хэмжээг авч ажиллажээ. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Шатарбал “НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2025 оны А1589 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар Сонгинохайрхан, Баянгол дүүргийг хариуцаж, нийслэлийн Мал эмнэлгийн газар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтарч Хан-Уул, Баянзүрх дүүргийг хариуцаж, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нийслэлийн Байгаль орчны газартай хамтарч зуслангийн бүсийг хариуцан ажиллаж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 210 гаруй адууг хашаалж, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж, зохих арга хэмжээг авч ажилласан. Өнөөдөр Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хориглосон бүсэд адуу байхгүй. Сонгинохайрхан дүүргээс 10 адууг хашаалсан тоо мэдээтэй байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга С.Нэргүй “Манай хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Ихэвчлэн Улиастайгаас өвс, усаа дагаж мал ороод ирдэг. Нийслэл, дүүргээс зохих арга хэмжээнүүдийг тогтмол авч, хашаалах зэргээр ажилладаг. Хориглосон бүсэд мал орж ирснээр жолооч нарт үзэгдэх орчинд саад учруулах, түгжрэл үүсгэх, айлуудын хашаанд тарьсан мод, бутыг сүйтгэх зэрэг асуудлууд үүсдэг. Суурьшлын бүсээс мал гаргах ажлыг илүү үр дүнд хүргэж, иргэд маань энэ нөхцөл байдлыг ойлгоосой гэж хүсэж байна” гэв.
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилгоор зохион байгуулж байна.



Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа
Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
Цэргүүдээ эргэв
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих