Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар өнөөдөр /2026.03.22/ тус улсыг зорилоо.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар үдэв.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын БНХАУ-д хийх айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага болон нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
У.Хүрэлсүхийн хориглон хамгаалалт.gif)

Сэтгэгдэл бичих