АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо


3-р сарын 23
9 цаг 54 минут

      УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийсэн. Харамсалтай нь эхний өдрөө л чуулганы үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь, АН-ын бүлэг хуралдсаны дараа АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн УИХ-ын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн.

Товчхондоо, АН ингээд “ажил хаялт” зарлачихлаа. Учир нь, АН-ын шаардлага гэх үү, бойкот нь логикийн хувьд асуудалтай. Тэд “...МАН-ын дарга УИХ-ын дарга байгаа нь зохимжгүй байна” гээд чуулганыг “хаяж” байгаагаа зарласан.

Гэтэл Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд МАН-ын даргаар сонгогдсон. Үүнээс тав хоногийн дараа буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Чуулганд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь Н.Учралыг дэмжсэн. Тэдний 19 нь АН-ын гишүүд байсан юм. Тэд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учралд баяр хүргэж, амжилт хүсэж байсан нь өдгөө протоколд тэмдэглэгдэж үлджээ. Ийн, УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учрал намрын чуулганы хааж, 2026 оны хаврын чуулганыг нээж байгаа юм. Энэ хооронд буюу дөрвөн сарын турш УИХ-ын даргаар хүлээн зөвшөөрч, чуулган удирдуулж ирсэн АН-ынхан гэнэтхэн ийм мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн “...Чуулганы хуралдаанд оролцохгүй” гэх улс төрийн акц нь олон нийтийн дунд хардлага үүсгэж, нийгмийн шүүмжлэлийг хүлээгээд байна.

АН-ынхан УИХ дээр ингэж “ажил хаялт” зарлачихаад олны нүдэнд илээр намынхаа бүртгэл, дотоод сонгуулийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Яг үнэндээ, АН өөрөө намын дарга, УИХ дахь бүлгийн даргаа нэг хүнд давхар “өмсгөчихсөн”-тэй ч энэ нь холбоотой байж мэдэх юм. 

Ямартай ч, өнөөдрийн энэ АН-ын үйл ажиллагаа нь УИХ дахь улс төрийн намын бүлэг хуульд байхгүй шалтгаанаар, өөрсдийн улс төрийн эрх ашгийн үүднээс гэнэтийн акц хийж, УИХ-ын чуулгын үйл ажиллагааг тасалдуулж буй үйл ажиллагаа болоод байна. Үүнээс гадна, энэ удаагийн хаврын ээлжит чуулган урьд өмнөхүүдээс онцлогтой эхэлсэн. Чуулганы нээлтээс өмнө УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч санаачилж УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байсан юм. Тодруулбал, уг төслөөр урьдын гэмт хэрэгт холбогдож, тэр байтугай шүүхээр ял шийтгүүлчихсэн гишүүд хүртэл УИХ-д гүрийгээд суугаад байдаг байсан нь эцэс болж, ёс зүйн асуудалтай гишүүд ч эгүүлэн татуулах эрх зүй нээгдэхээр байсан.

Улс төрийн хүрээнийхэн, олон нийтийн дунд ч тодорхой хэмжээгээр хэлэлцүүлэг үүсгэж, уг хуулийн төсөл нийгмийн анхааралд нэгэнт ороод байв. Тиймээс, АН уг төслөөс зайлсхийж УИХ-ын чуулганд оролцохгүйгээр шийдсэн үү гэдэг нэг хардлага гарч ирж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь чуулганд сууж, хууль, тогтоол батлах байдаг. Гэтэл, жирийн иргэд ийм үндсэн ажлаа хаях юм бол Хөдөлмөрийн хуулийн 2-3 “дамжлага”аар давж шийтгүүлээд л ажлаасаа халагдана. Наад зах нь цалингүй болно. Тэгэхээр УИХ-ын гишүүд ийм дабл стандарттай байгаа нь нийгмийн эгдүүцлийг төрүүлээд байгаа хэрэг. Тэгээд бас, УИХ-ын гишүүд үндсэн ажлаа орхиж, улс төрийн акц хийж буйг цаашдаа засах шаардлага ч үүсэж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлэг УИХ-тай холбоотой асуудлаар, харин АН нь улс төрийн акцаа хийдэг зааг ялгаа хэрэг болж буй бололтой. Ер нь бол АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо.

Эх сурвалж: Б.Очир


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна28 минут 39 секундын өмнөМонгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ1 цаг 15 минутын өмнөГ.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ1 цаг 21 минутын өмнөТомоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна1 цаг 25 минутын өмнөСэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна1 цаг 38 минутын өмнөШатахууны Үнийн зөвлөл хуралдана1 цаг 42 минутын өмнөНалайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо1 цаг 50 минутын өмнөАН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо1 цаг 54 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 57 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.272 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан3 цаг 5 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорилоо3 сар 22. 18:39Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов3 сар 22. 13:42"Ашигт малтмалын ордын ашиглалт, боловсруулалтын үйл явцад аудит хийх" сэдэвт сургалт боллоо3 сар 21. 17:52Б.Шатарбал: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 210 адууг хашаалж, арга хэмжээ авч ажиллаж байна3 сар 21. 17:47Монголын алтны салбарын нөөц, боломжийг танилцуулж байна3 сар 21. 17:38Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй3 сар 21. 17:36“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа3 сар 21. 17:34Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа3 сар 21. 17:31Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье3 сар 21. 17:28УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо3 сар 21. 17:25Төрийн Банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа3 сар 21. 17:18Ерөнхий сайд Г.Занданшатар Усны Газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов3 сар 21. 17:10Сайд Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн, үеэл А.Ганбаатарыг БЗД-ийн АН-ын дарга болгохын тулд МАН-ын гишүүдээ “царцаа” болгосон уу3 сар 20. 21:38Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна3 сар 20. 15:09“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ3 сар 20. 15:05Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлана3 сар 20. 14:55Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам Улсын Сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа3 сар 20. 14:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна3 сар 20. 14:43Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа3 сар 20. 12:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.