Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо


3-р сарын 23
9 цаг 58 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт (2026-03-22) ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.  

Ерөнхий сайд эхлээд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцсан. Дүүргийнхээ 42 мянган хүн амд үйлчилдэг тус төв амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж, яаралтай тусламж, эх, барих, хүүхдийн тусламж эмчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын эмнэлэг юм. 

1954-1987 онд баригдсан олон талт байршилтай барилгатай, зарим барилгад нь мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг, яаралтай тусламжийн ачаалал өндөр ажээ. Тус дүүргийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-д хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд дүүргийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдэд ойр, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ. 

Гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлан Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр Налайх дүүргийн хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ эмнэлгийн барилгыг төлөвлөн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. 

Мөн дулааны дулааны шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын сүлжээ барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр 2026 онд шийдэх боломжийг судлан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Дулааны станцын техник, технологи нь хуучирч, үр ашиггүй ажиллаж байгаа нь дүүргийн хамгийн том бэрхшээл болжээ.  

Налайх дүүргийн Дулааны станц нь 1995 онд ашиглалтад орсон, гурван зуухтай.  46.2 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд одоо холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 48.6 Гкал/ц болж, шинээр хүлээгдэж буй хэрэглээ нь 11.9 Гкал/ц байна. 

Эрчим хүчний яамнаас өгсөн мэдээллээр дулааны станцын өргөтгөл шинэчлэлт, шинэ эх үүсвэр барих ТЭЗҮ-д таван зуухтай, нийт 216 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг 100.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тооцоо хийгджээ. 2026 оны улсын төсөвт Налайх Дулааны шинэ эх үүсвэр барих эхний ээлжийн төсөл, арга хэмжээг 55.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан байна.

Уулзалтын үеэр Налайх дүүргийн хөгжлдийн ерөнхий төлөвлөгөөг дүүргийн удирдлагууд танилцууллаа. Тус дүүрэг уул уурхай болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжтой бүс нутаг. Эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхэд дүүргийн удирдлага санаачилгатай, хамтран ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна28 минут 29 секундын өмнөМонгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ1 цаг 14 минутын өмнөГ.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ1 цаг 21 минутын өмнөТомоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна1 цаг 25 минутын өмнөСэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна1 цаг 38 минутын өмнөШатахууны Үнийн зөвлөл хуралдана1 цаг 42 минутын өмнөНалайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо1 цаг 50 минутын өмнөАН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо1 цаг 54 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 56 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.272 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан3 цаг 5 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорилоо3 сар 22. 18:39Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов3 сар 22. 13:42"Ашигт малтмалын ордын ашиглалт, боловсруулалтын үйл явцад аудит хийх" сэдэвт сургалт боллоо3 сар 21. 17:52Б.Шатарбал: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 210 адууг хашаалж, арга хэмжээ авч ажиллаж байна3 сар 21. 17:47Монголын алтны салбарын нөөц, боломжийг танилцуулж байна3 сар 21. 17:38Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй3 сар 21. 17:36“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа3 сар 21. 17:34Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа3 сар 21. 17:31Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье3 сар 21. 17:28УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо3 сар 21. 17:25Төрийн Банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа3 сар 21. 17:18Ерөнхий сайд Г.Занданшатар Усны Газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов3 сар 21. 17:10Сайд Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн, үеэл А.Ганбаатарыг БЗД-ийн АН-ын дарга болгохын тулд МАН-ын гишүүдээ “царцаа” болгосон уу3 сар 20. 21:38Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна3 сар 20. 15:09“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ3 сар 20. 15:05Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлана3 сар 20. 14:55Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам Улсын Сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа3 сар 20. 14:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна3 сар 20. 14:43Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа3 сар 20. 12:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.