Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ


3-р сарын 23
10 цаг 34 минут

     Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг онцлон хүргэж байна. 

-Хан-Уул дүүргийн прокурорын газраас С.Б нь 2025 оны 8 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эмэгтэйг хардалтын улмаас зодож, амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохиролд 118.8 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ.  

-Нийслэлийн прокурорын газраас Х.Н нь 2020 онд нэр  бүхий 7 хохирогч эмэгтэйг гадаад улсад өндөр цалинтай ажилд ажиллуулна гэж хуурч мэхлэн эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан гадаад улсад аваачиж, нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан зардал зэргээр нь өрийн дарамтад оруулж, бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.3 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Х.Н-г 7 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэм буруутайд тооцож, 5 жил, 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Х.Н-г Интерполоор гадаад улсад эрэн сурвалжилж, Казакстан  Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирсан зардалд 11 сая төгрөгийг түүнээс гаргуулж, цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэжээ.  

Эрүүгийн хуульд тодорхойлсноор “хүн худалдаалах” гэдэг нь “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлэх, тээвэрлэх, орогнуулах, дамжуулах, хүлээн авах үйлдлийг хэлнэ.

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх дараах зөвлөмжийг хүргэж байна.

Гадаад улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж, явахаасаа өмнө тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт хандах, цахим мэдээллийн сайтаас албан ёсны мэдээлэлтэй танилцаж, судлах;
  • Гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож ажлын нөхцөл, хөдөлмөрийн хөлсний талаар баталгаажуулах;
  • Аяллыг зохион байгуулж буй компани нь хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг эсэхийг зохих төрийн байгууллагаас тодруулах;
  • Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаж, гэрээнд гарын үсэг зурах эсэхээ шийдэх;
  • Гэр бүл, найз нөхдөдөө хамт явах хүмүүс болон очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээх.

Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?

  • Бичиг баримтаа бусдад өгснөөс болж хүссэн үедээ чөлөөтэй гадуур явах боломжгүй болсон;
  • Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өрийн дарамтад оруулсан;
  • Бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд орсон;
  • Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтад оруулсан;
  • Бусад хүний байнгын хараа хяналтад байх, тусгаарлагдсан, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна54 минут 4 секундын өмнөМонгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ1 цаг 40 минутын өмнөГ.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ1 цаг 47 минутын өмнөТомоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна1 цаг 50 минутын өмнөСэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна2 цаг 3 минутын өмнөШатахууны Үнийн зөвлөл хуралдана2 цаг 8 минутын өмнөНалайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо2 цаг 16 минутын өмнөАН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо2 цаг 20 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.273 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан3 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорилоо3 сар 22. 18:39Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов3 сар 22. 13:42"Ашигт малтмалын ордын ашиглалт, боловсруулалтын үйл явцад аудит хийх" сэдэвт сургалт боллоо3 сар 21. 17:52Б.Шатарбал: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 210 адууг хашаалж, арга хэмжээ авч ажиллаж байна3 сар 21. 17:47Монголын алтны салбарын нөөц, боломжийг танилцуулж байна3 сар 21. 17:38Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй3 сар 21. 17:36“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа3 сар 21. 17:34Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа3 сар 21. 17:31Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье3 сар 21. 17:28УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо3 сар 21. 17:25Төрийн Банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа3 сар 21. 17:18Ерөнхий сайд Г.Занданшатар Усны Газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов3 сар 21. 17:10Сайд Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн, үеэл А.Ганбаатарыг БЗД-ийн АН-ын дарга болгохын тулд МАН-ын гишүүдээ “царцаа” болгосон уу3 сар 20. 21:38Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна3 сар 20. 15:09“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ3 сар 20. 15:05Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлана3 сар 20. 14:55Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам Улсын Сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа3 сар 20. 14:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна3 сар 20. 14:43Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа3 сар 20. 12:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.