Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ


3-р сарын 23
15 цаг 26 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийг хохиролгүй болгох Ажлын хэсэгт удаашралтай ажиллаж байгааг анхааруулав.

Ерөнхий сайдын захирамжаар 2025 оны наймдугаар сарын 22-нд байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 120 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ. Гэхдээ энэ нь нийт 2 их наядын өр авлагатай харьцуулахад хангалтгүй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар шүүмжлэв. Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд зориулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгаж, ашиглалтад оруулах ажил үе шаттай хэрэгжиж буй талаар Ажлын хэсгийн ахлагч ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл мэдээллээ.

сонин mn

Тухайлбал, дутуу баригдсан “Шинэ Яармаг” хорооллыг гүйцэд ашиглалтад оруулснаар багш, эмч нарыг орон сууцаар хангах, ипотекийн зээлд хамруулах, Хөгжлийн банкны өр төлбөрт авсан Гантиг вилла хотхоны барилгад дахин үнэлгээ хийж, зарим барилгыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой. Мөн 52 обьектыг дуудлагаар худалдах бололцоотой гэж Ажлын хэсэг дүгнэжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилж, шийдэмгий арга хэмжээ авч, ажлаа эрчимжүүлэхийг даалгав.

сонин mn

Өр төлбөрт тооцож авсан обьектод зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэхгүй бол ажил урагшлахгүй гэдгийг анхааруулав. Энэ хүрээнд хөрөнгийн менежментийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх хуулийн төслийг шинэчлэн боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.

сонин mn

Улс хоёр их наяд төгрөгийн авлагатай. Үүний 482.48 тэрбум нь Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банкны, үлдсэн нь Хөгжлийн банканд 27 зээлдэгчийн өр төлбөр байна.

сонин mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно48 минут 50 секундын өмнөТөрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ1 цаг 47 минутын өмнөӨнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ4 цаг 45 минутын өмнөМонголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ4 цаг 50 минутын өмнөТуулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна5 цаг 54 минутын өмнөМонгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ6 цаг 39 минутын өмнөГ.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ6 цаг 46 минутын өмнөТомоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна6 цаг 49 минутын өмнөСэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна7 цаг 2 минутын өмнөШатахууны Үнийн зөвлөл хуралдана7 цаг 6 минутын өмнөНалайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо7 цаг 15 минутын өмнөАН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо7 цаг 19 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 21 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.278 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан8 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорилоо3 сар 22. 18:39Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов3 сар 22. 13:42"Ашигт малтмалын ордын ашиглалт, боловсруулалтын үйл явцад аудит хийх" сэдэвт сургалт боллоо3 сар 21. 17:52Б.Шатарбал: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 210 адууг хашаалж, арга хэмжээ авч ажиллаж байна3 сар 21. 17:47Монголын алтны салбарын нөөц, боломжийг танилцуулж байна3 сар 21. 17:38Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй3 сар 21. 17:36“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа3 сар 21. 17:34Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа3 сар 21. 17:31Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье3 сар 21. 17:28УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо3 сар 21. 17:25Төрийн Банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа3 сар 21. 17:18Ерөнхий сайд Г.Занданшатар Усны Газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов3 сар 21. 17:10Сайд Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн, үеэл А.Ганбаатарыг БЗД-ийн АН-ын дарга болгохын тулд МАН-ын гишүүдээ “царцаа” болгосон уу3 сар 20. 21:38Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна3 сар 20. 15:09“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ3 сар 20. 15:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.