Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно


3-р сарын 23
16 цаг 23 минут

      Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

НХШГ-ын Орчны аюулгүй байдал хариуцсан улсын ахлах байцаагч П.Мөнхзаяа “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг ойлгомжгүй буюу гадаад хэл дээр бичигдсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил ихэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдсэн. Нийслэлийн зүгээс бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг зөвлөж байна. Энэ хүрээнд УБЗАА болон Хот байгуулалт, хотын стандартын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж, зөрчлийг арилгахаар эхний ээлжид төвийн зургаан дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно. Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв. 

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнд зөвхөн хаягжилт хамаарахгүй бөгөөд гадна орчин, тохижилт хамаарна. Тодруулбал, гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.

  • Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
  • Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
  • Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
  • Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
  • Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
  • Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
  • Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
  • Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч баримт алга, бүгд гүтгэлэг49 минут 52 секундын өмнөХаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно1 цаг 43 минутын өмнөТөрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ2 цаг 41 минутын өмнөӨнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ5 цаг 39 минутын өмнөМонголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ5 цаг 45 минутын өмнөТуулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна6 цаг 48 минутын өмнөМонгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ7 цаг 33 минутын өмнөГ.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ7 цаг 40 минутын өмнөТомоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна7 цаг 43 минутын өмнөСэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна7 цаг 56 минутын өмнөШатахууны Үнийн зөвлөл хуралдана8 цаг 1 минутын өмнөНалайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо8 цаг 9 минутын өмнөАН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо8 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 15 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.279 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 цаг 23 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорилоо3 сар 22. 18:39Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов3 сар 22. 13:42"Ашигт малтмалын ордын ашиглалт, боловсруулалтын үйл явцад аудит хийх" сэдэвт сургалт боллоо3 сар 21. 17:52Б.Шатарбал: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 210 адууг хашаалж, арга хэмжээ авч ажиллаж байна3 сар 21. 17:47Монголын алтны салбарын нөөц, боломжийг танилцуулж байна3 сар 21. 17:38Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй3 сар 21. 17:36“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа3 сар 21. 17:34Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа3 сар 21. 17:31Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье3 сар 21. 17:28УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо3 сар 21. 17:25Төрийн Банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа3 сар 21. 17:18Ерөнхий сайд Г.Занданшатар Усны Газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов3 сар 21. 17:10Сайд Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн, үеэл А.Ганбаатарыг БЗД-ийн АН-ын дарга болгохын тулд МАН-ын гишүүдээ “царцаа” болгосон уу3 сар 20. 21:38Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна3 сар 20. 15:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.