Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч баримт алга, бүгд гүтгэлэг


3-р сарын 23
17 цаг 16 минут
      Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ-т хандсантай холбоотойгоор Б.Энхбаяр сайд болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 
    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн хурлыг үзлээ. Ямар ч баримтгүй гүтгэлгийн чанартай зүйл ярьж байна. Үнэндээ энэ хүнтэй холбоотой маш олон хэрэг идэвхтэй шалгагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр хүртэл “Гэрэгэ тауэрын 14 давхрыг дээрэмдүүлсэн” гэх асуудлаар Хишигбаяр өөрөө гарч ирж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Энэ хүнийг гэрчийн хамгаалалтад авна. Баримтууд тогтоогдоод ирэхээр шууд л “энэ бас адилхан авлигач” гэж намайг гүтгэж байна. Намайг 1.3 сая долларын авлига авсан гэж ярьж байна. Хажууд нь дөрвөн хүн байсан, гэрч байгаа, хоёр цагийн бичлэг байгаа гэж байна. Хэрэв үнэхээр тийм бичлэг, баримт байгаа бол ил гаргах хэрэгтэй юуг нь нуугаад байгаа юм. Голомт банкны Баясгалангаас авсан юм уу, эсвэл Амундрагаас авсан юм уу тодорхой биш юм ярьж байна. Үнэндээ Амундра, Баатар, Оюун-Эрдэнэ гурав чинь хоорондоо найзууд. Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн хэргүүдийг үндэслэлгүйгээр өөр хүнд нааж, өөрөө тогтож үлдэх л санаатай байна.
Намайг Арцатын аманд хувийн хаустай, машин авлигад авсан, нисдэг тэрэгтэй холбоотой гэх мэт ор үндэсгүй зүйл ярьсан. Мөн Бодь компаниас улстөрчдөд 110 сая долларын хахууль өгсөн гэж ярьж байна. Л.Оюун-Эрдэнэ эрүүл биш, сэтгэцийн хувьд хуваагдмал шинжтэй. Сонсоод байхад өөрийнхөө авлигын тухай яриад байгаа юм биш үү гэж бодогдсон. Зургаан оффтейк гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Бодь компанитай хийсэн гэрээ байгаа. Энэ гэрээг би өөрөө нүүрсний сонсгол дээр гаргаж ирсэн. Мөн Хөгжлийн банканд зургаан сар шалгалт хийж, данс хөөж ажилласан. Нэг сарын хугацаанд бүх дансыг гүйцэд шалгаж амжаагүй. Гол нь Бодь компани руу орсон мөнгө цаашаа ямар задаргаатай явсныг шалгах гэж ажилласан. Баясгалан захирал руу маш олон удаа шаардлага хүргүүлж байсан. Нүүрсний сонсголын үеэр ажилласан хянан шалгагч нар үүнийг гэрчилнэ. Баясгалангийн өгсөн санхүүгийн баримтууд хуурамч гэдгийг бид илчилж, тогтоосон.
Амундра, Баясгалан хоёртой би нэг ч удаа нүүр тулж уулзаж үзээгүй. Тийм байхад өнөөдөр надтай холбоотой гэж яриад байгаа бүх зүйл худлаа, ямар ч үндэслэлгүй зүйл.
Энэ бүх хэрэг нийтийн албан тушаалтантай холбоотой учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Авлигатай тэмцэх газар Хууль зүйн сайдын харьяанд ажилладаг байгууллага биш, харин үүнд прокурорын байгууллага хяналт тавьдаг.
Өөрсдийнх нь хэрэг нотлогдоод, шүүх рүү шилжих шатандаа орчихоор янз бүрийн улс төрийн тайлбар хийж, хуулийн байгууллагын систем рүү бурууг чихэх гэж оролдож байна. Өөрсдийнх нь асуудал хуулийн шатанд явж байхад бүхэл бүтэн систем рүү дайрч, мушгин гуйвуулж ярьж болохгүй.
Онгоцтой холбоотой асуудлын тухайд бол ярьж болох хэмжээнд нь л ярья. Энэ асуудал төрийн нууцтай холбоотой. Л.Оюу-Эрдэнийн Засгийн газрын үед, Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж маш нууцын зэрэглэлтэйгээр шийдвэрлэгдсэн асуудал байгаа. Гэтэл энэ нууцын зэрэглэлтэй асуудлыг Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нартай холбож олон нийтэд буруу ойлголт төрүүлэх байдлаар ярьж байна. Би сайд болоод ажлын хэсэг гаргаж, энэ хэргийг шалгуулсан. Шалгалтын дүн мөн маш нууцын зэрэглэлтэйгээр Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан. Төрийн нууцын тамгатай асуудлыг ил гаргаж дэлгэрэнгүй ярих боломжгүй юм.
Ер нь авлига, албан тушаалын хэргийг хаалттай шүүхээр хэлэлцдэг байсан нь өөрөө буруу гэж үзсэн. Тиймээс намайг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед, 2024 оны хаврын чуулганаар авлига, албан тушаалын хэргийг хаалттайгаар биш, нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцдэг болгох өөрчлөлтийг хийсэн. Одоо энэ төрлийн хэргүүд нээлттэй шүүхээр орох юм. Би бол үнэнээрээ байгаа. Тиймээс итгэлтэй байна.
     Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Энэ бол эхнээсээ авхуулаад дуустал гүтгэлэг. Би Орона компани болон бусад ямар нэгэн компанид зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаагүй. Орона компанитай холбоотой гэрээ байгуулах үеэр хуулийн зөвлөгөө өгсөн асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед тухайн үеийн Хууль зүйн сайд ахалж, тухайн үеийн холбогдох хүмүүс шийдвэрлэсэн байдаг. Тэр үед би тэнд ажиллаж байгаагүй, огт хамааралгүй. Зохион байгуулалттай бүлэглэл өөрсдийнхөө асуудлыг дарах, өөрсдийгөө шавар шалбаагнаас гаргахын тулд эд нар ч гэсэн ялгаагүй гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэх гэж оролдож байна. Ямар ч бодит баримтгүйгээр хүнийг гүтгэж, зориуд нэр холбож байна. Миний хувьд төрийн албанд ажиллаж байх хугацаандаа хууль бус, ёс зүйгүй ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй. Бүх зүйлээ шалгуулсан юу ч илрээгүй.
Мөн намайг Бодид ажиллаж байсан гэж ярьж байна. Би 2004 онд сургуулиа төгсөөд Голомт банкны хуулийн хэлтэст мэргэжилтнээр гурван жил ажилласан. Тэр үеийн залуучуудын хувьд банк хамгийн өндөр цалинтай, хамгийн сайн ажлын орчинтой салбар байсан учраас би ч мөн адил мэргэжлээрээ тэнд ажиллаж байгаад дараа нь төрийн албанд орсон. Өөр ямар нэгэн компанитай холбоотой асуудал байхгүй, энэ бүхэн нотлох баримтаар тодорхой болно. Харин тэд өөрсдөө маш олон хэрэгт холбогдсон, олон тэрбум төгрөгийн асуудлууд нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хүмүүс. Үүнийг л өөр зүйл рүү сарниулах гэж ийм гүтгэлэг, улс төрийн дайралт хийж байна.
Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.