
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (23.03.2026) Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулахаар АТГ-т хандсан. Тэрбээр “Миний бие саяхан Б.Энхбаяр сайдыг “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 500 мянган ам.доллараар нэг удаа, 800 мянган ам.доллараар дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.доллар бэлнээр авсан байж болзошгүй ноцтой асуудлыг олж мэдсэн. Иймд Б.Энхбаяр сайдад холбогдох дээрх асуудлыг гэрчлэх хоёр хүний хувийн мэдээлэл, дүрс бичлэг зэрэг шаардлагатай нотлох баримтуудын хамт шалгуулахаар хүргүүлж байна. Б.Энхбаяр нь энэхүү авлига, хуйвалдааныг өөрийн хамтран зүтгэгч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан байж болзошгүй байна” гэж мэдээлсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг үгүйсгэсэн бол “Бодь интернэшнл” ХХК-аас мөн л “Л.Оюун-Эрдэнэ ор үндэслэлгүй гүтгэлээ“ гэсэн утгатай мэдэгдэл гаргав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ “Би “Бодь интернэшнл” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаагүй” гэж мэдэгдсэний дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ фэйсбүүкт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны хурлын тэмдэглэлийг постолж, Д.Мөнх-Эрдэнэ тухайн үед “Бодь интернэшнл” ХХК-ийн хуулийн зөвлөхийн хувьд энэ хуралд оролцож байсныг нотолсон баримт дэлгэлээ. Тэгвэл “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра инстаграм хуудаснаа стори хийжээ. Тэрбээр “Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан. За, тэр Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа шүү дээ. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсныг нь. “Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь аа, Д.Мөнх-Эрдэнэ ээ. Тэр үед хуралд хамт сууж байсан залуус бүгд амьд сэрүүн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлын протокол Д.Мөнх-Эрдэнэтэй хамт түүх болон үлджээ. Надад олдохгүй байсан олон баримт ил болох нь. “Үнэн ганц байдаг” гэж хэлээд байгаа шүү, би. Намайг нэг жил гүтгэж доромжилсон. Манай Баясаа захирал намайг сүүлдээ танихгүй гэсэн. Олон хүний муухай нүүрийг харсан. Урам хугармаар. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч эхлэх тэр мөчид хүн юм боддог юм билээ. Дахиад “Ална тална” болж байгаа юм байна. Би Peninsula Shanghai зочид буудалд байна. Зугтсан юм байхгүй. Ярих боломжоо ашиглах гэж л хүлээлээ. Олон нийтэд гэхээс илүү хууль ёсны дагуу мэдүүлэг, нотлох баримтаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ ээ. Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна” гэжээ.


Д.Оюун
Facebook
Twitter
Youtube


Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.27
АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо
Г.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо.gif)

Сэтгэгдэл бичих