Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2026.03.23/ “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдлаа.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлын талаар танилцуулав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Аринзаяа, Р.Батболд, П.Ганзориг, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд, Г.Тэмүүлэн, С.Эрдэнэбат танхимаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, С.Цэнгүүн нар цахимаар оролцов.
Ажлын хэсгийн гурав дахь удаагийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан боловсруулсан хуулийн төслүүд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг зүйл, заалт бүрээр хэлэлцлээ.
Хуралдаанд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, татварын багц хуулийн төлсүүдтэй холбоотой гишүүдийн асуултад хариулж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ
УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.27.gif)

Сэтгэгдэл бичих