УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа


3-р сарын 24
9 цаг 28 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр өнөөдөр (2026.03.23) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзаж, хэлэлцээ хийв.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал МАН-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа БНХАУ-аас эхэлж буйдаа таатай байгаагаа илэрхийлж, Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн удирдаж буй БХАТИХ нь Хятадын байр суурийг дэлхийн түвшинд бэхжүүлэх, улс төрийн шинэчлэлүүдийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэж буйд баяр хүргэлээ.

Мөн тэрбээр БХАТИХ-ын 4 дүгээр чуулган амжилттай хуралдаж, “БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ХV таван жилийн төлөвлөгөө”-г эцэслэн баталсанд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахад нь хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгээ илэрхийлсэн юм.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын эрх баригч нам болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл чухал байр суурь эзэлдэг болохыг дурдаад, хоёр талын хууль тогтоох байгууллагын уламжлалт найрсаг харилцаа, харилцан айлчлал, солилцоо идэвхтэй өрнөж буйд баяртай байна хэмээв.

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, ойрын хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа дурдав.

БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэгээ мөн илэрхийлэв.

Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.

Талууд хил дамнасан төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ2 минут 39 секундын өмнөЦ.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт8 минут 53 секундын өмнөУИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа15 минут 19 секундын өмнөНийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна18 минут 39 секундын өмнөЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна22 минут 9 секундын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа1 цаг 16 минутын өмнө“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно1 цаг 42 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа1 цаг 46 минутын өмнөАжлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ1 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан2 цаг 14 минутын өмнөА.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн3 сар 24. 0:14Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа3 сар 23. 20:53Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч баримт алга, бүгд гүтгэлэг3 сар 23. 17:16Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно3 сар 23. 16:23Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ3 сар 23. 15:26Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ3 сар 23. 12:27Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ3 сар 23. 12:22Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна3 сар 23. 11:19Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ3 сар 23. 10:34Г.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ3 сар 23. 10:27Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна3 сар 23. 10:23Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна3 сар 23. 10:10Шатахууны Үнийн зөвлөл хуралдана3 сар 23. 10:06Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо3 сар 23. 9:58АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо3 сар 23. 9:54УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 23. 8:52УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.273 сар 23. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан3 сар 23. 8:43УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорилоо3 сар 22. 18:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.